ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Америкчуудын хэрэглэдэг согтохгүй байх 13 арга

    1. Уухын өмнө бага зэрэг цөцгийн тос ид.
    2. Архи уусны дараа шоколад ид.
    3. Уух үедээ найзуудтайгаа нийтэч байж байнга яриа өрнүүл.
    4. Хуурах арга. Архитай адил өнгөтэй содтай ус, коктель захиал. Хундага тулгахад архи юм шиг л харагдана.
    5. Архи ууж байх үедээ ус маш их уу.
    6. Хэзээ зогсохоо мэдэж бай. Хамгийн сайн арга бол төрсөн өдрийнхөө тоог хэлэх. Жишээ нь: Толгой эргэж, согтож буй нь мэдэгдэж эхлэх үед 19890709 гээд төрсөн өдрөө хэлээд үз. Тархи чинь самуурч байвал уухаа зогсоо. Болсон гэсэн үг.  
    7. Үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Та заавал архи ууж, согтохгүй, даах гээд байх шаардлагагүй. Согтохгүй байх дээрх аргуудыг уншсан бол хамгийн төгс арга нь энэ юм шүү. “Би машин барьж яваа” гээд л хэлчих.
    8. Согтохгүй байх бас нэг арга нь тааваараа байх. Шахах бүрд нь уугаад байлгүй “Би тааваараа баймаар байна” гэж хэлж байх хэрэгтэй.
    9. Архи уухаасаа өмнө тусгай бэлдмэл уух хэрэгтэй. Эмийн санд архины үйлчилгээг сулруулдаг эм бий.
    10. Нимбэгний ундаа уу. Архийг нимбэгний ундаагаар даруулж уувал согтох нь бага байдаг.
    11. Архи уух үедээ “Red Bull” мэтийн энержи ундаанаас зайлсхий. “Red Bull”-ийн уриа бол “Red Bull gives you wings” буюу “Red Bull чамайг далавчтай мэт болгоно” гэдгийг сана.
    12. Хэт их ядарсан үедээ архинаас шууд зайлсхий. Архи цусны эргэлтийг хурдасгадаг учир ядарсан үедээ архи уувал таны толгой эргэж, амархан согтоно.   
    13. Уухын өмнө болж өгвөл их хоол ид. Хэр их иднэ, төдий чинээ даана.

    Эх сурвалж: womenshealthline.net

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй