ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Архинд хордож нас барсан таван хүний нэг нь эмэгтэй байжээ

    Өчигдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт "Хүн архинд хордож нас барлаа" гэсэн дуудлага ирсний дагуу МХЕГ, НЭМГ-тай хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн хоёрдугаар  хороо "Ногоон төгөл" хотхонд  таван хүн архинд хорпож нас барсан байсныг тогтоож, шалгалт хийсэн байна.

    Хэрэг гарсан байрны нэгдүгээр орцонд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй, хоёрдугаар орцонд хоёр эрэгтэй нас барсан байдалтай олдсон байна.

    Энэ талаар  Нийслэлийн Цагдаагийн газрын дарга н.Эрдэнэболд “Урьдчилсан байдлаар эдгээр хүмүүс цуг хэрэглэсэн нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Хэрэг шалгах ажиллагааны явцад холбогдох эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг Шүүхийн шинжилгээний газар хүргүүлж, шалгаж байна. Мөн нас барсан хохирогчдын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар ийм зүйлээс хордсон нь тогтоогдоогүй байна” гэжээ.

    Дээрх хэрэгтэй холбоотой Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчлүүлдэг 761 байгууллагыг хяналт шалгалтанд хамруулан, 3363 архийг битүүмжлэн, дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм байна.

    Эх сурвалж: News.mn

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй