ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Фэйсбүүк”-ийн тэргүүн, тэргүүн хатагтай нар сургууль нээнэ

    Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, эхнэр Присцилла Чаны хамтаар ирэх оны наймдугаар сард сургууль нээнэ. Калифорн мужийн Зүүн Пало Алтод нээгдэх тус хувийн, ашгийн бус байгууллагын зорилго нь “Хүүхдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хамтад нь хүргэдэг шинэ төрлийн сургууль” гэж Зукерберг тодотгожээ. Фэйсбүүкийн Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар өдгөө Donor Advised нэртэй сан удирддаг. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдах “Бага сургууль” нь орлого багатай гэр бүлийн хүүхдүүдэд түлхүү чиглэх бөгөөд элсэлт нь үнэгүй байх аж.

    Үүгээр зогсохгүй зарим онцгой тохиолдолд хүүхдүүдийг эхээс төрөхөөс нь өмнө элсүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүүхдийг төрөхөөс өмнө ээжийг нь жирэмсний хяналтад авах юм байна. Цаашлаад хүүхдийг төрөхөөс төгсөх хүртэл нь боловсрол олгож эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн болон амны хөндийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сурагчдын гэр бүлийнхэн ч авах боломжтой.

    Зукерберг “Эрүүл мэнд, боловсрол хоёр уялдаа холбоотой. Хүүхэд эрүүл биш бол сурахдаа тааруу байна. Манай улсад багш сурагчдын эрүүл мэндийн байдал доройтсоноос үүдэн өдөр бүр асуудал тулгарч байна” гэж өөрийн Фэйсбүүктээ бичжээ.

    Түүний гэргий Чан хүүхдийн эмч мэргэжилтэй, өмнө нь дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүдэд шинжлэх ухааны хичээл зааж байсан туршлагатай хүн юм. Тэрээр ирэх жилээс үйл ажиллагаа нь эхлэх сургуулийнхаа төсөл дээр жил гаруй ажиллаж байгаа бөгөөд дөрвөн настнуудыг өглөөнөөс орой хүртэл сургуульд хамруулж, мөн нялх болон хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тус сургууль нь цаашид жил бүр элсэлт авч, шинэ анги нэмэх байдлаар ажиллана.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй