ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гал тогооноосоо олж болох гоо сайхны маскууд

    Зөгийн бал, гадил жимсний үсний маск

    Энэ маск үсний өнгийг сэргээж, тэжээл өгнө.

    Орц: 1 гадил, 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага өтгөн цөцгийн тос

    Хийх арга: Бүх орцоо сайтар хольж хутгаад үсэндээ түрхээд 10 минут хүлээнэ. Дараа нь бүлээн усаар зөөлөн зайлна.

     

    Улаан лоольтой нүүрний цайруулагч маск

    Орц: 1 ширхэг улаан лооль, 2 цайны халбага сүү, 2 цайны халбага нимбэг эсвэл жүржийн шүүс

    Хийх арга: Бүх орцоо холигчоор сайтар холиод нүүрэн дээрээ түрхэж 3-5 минут хүлээнэ. Үүний дараа бүлээн усаар угаана. Уг маскыг удаан хадгалж болохгүй бөгөөд хийсэн даруйдаа хэрэглэх хэрэгтэй.

    Шар айргаар хийсэн үс зайлагч

     

    Орц: ½ аяга шар айраг, ½ алимны цуу

    Хийх арга: Орцоо хольж, үс хуйхаа зайлсаны дараа 5 минутаас хэтрэлгүй бүлээн усаар угаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй