ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрүүл амьдралын үндэс 1: Турах, таргалахын шалтгаан

    Охид бүсгүйчүүд маань цаг үргэлж л сайхан харагдахыг хүсдэг. Тиймдээ ч тэдний хувьд биеийн жин гэдэг номер нэг асуудал байдаг. Харин бүсгүйчүүд маань жингээ хасах нэрийдэлээр элдэв янзын тураах бэлдмэл хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч байна. Инхэнх тураах зөвлөгөөн дээр "зөв хоолловол турж чадна" хэмээн бичсэн байх. Гэтэл зөв хооллолт гэж чухам юу болохыг манай сайтын хамт олон "ВИП" клуб ТББ-ын тэргүүн Б.Гэрэлмаагаас тодруулж дараах цуврал зөвлөгөөг таньд хүргэж байна.

    Эрүүл амьдралын үндэс:  Турах таргалахын зовлон 

    Жингээ хасаж, нарийхан болохыг мөрөөддөг хүн одоо цагт маш олон. Тэд энэ мөрөөдлөө турах гэж нэрлэнэ. Турах хүн байгаа учир тураах хүн бас байна.

    Арайхийж хүчээр буулгаж авсан жингээ барих ажил тун бүтэл муутай тул тураах салбарын бизнес хөгжих суурь сайтай. Гэхдээ энэ бизнест оролцогчдын зөвхөн нэг тал нь л сэтгэл их хангалуун байдаг.

    Харин нөгөө тал нь байнгын хямралтай. Бүдүүн байхдаа нарийн болох гэж зовно, хэдэн килограмм хасчихвал бие нь тамирдан, арьс нь суларч, нүднээс гарахаа дөхөж хэцүүднэ, төд удалгүй буцаад улам таргалж байгаагаа мэдэрч шанална.

    Тэгсэн мөртлөө нас ахихад жин нэмэгдэж, размер томорвол жам ёсны үзэгдэлд тооцож, нүд дүүрэн, тарган цатгалан, сайхан гэх бөгөөд мариа муутай бол буян хураагаагүйн шинж гээд дургүй талдаа. Хураасан “буяндаа” дарагдан хөл нь муудаж, даралт нь ихсэн, зүрх нь өвдөж,амьсгааддаг болох тул ийм өвчнөөсөө салахыг туйлаас хүснэ. Тарган байх нь нэгэн зэрэг муу ч сайн ч болж таараад хэцүү.

    Гэтэл таргалахын хүслэн болсон хүн бас байна. Амь нь хаанав гэмээр эцэнхий, салхинд хийсч одмоор хөнгөхөн хүн мариалахыг хүсэлгүй ч яахав. Юу ч идээд нэмэргүй идэмхий голдуу тэднийг таргалуулна гэж амлах хүн ховор.

    Нэр хүнд нь нэмэгдэнэ гэж үзээд булчингаа томруулж, жин нэмэх зорилготой ч хүн байх.

    Дээрх хүмүүсийн аль нь ч хэвийн жингийн тухай зөв ойлголтгүй учир турах, таргалахыг жин хэмжүүрийн зүүний зааж байгаа их, бага хоёр тооны арифметик зөрүү мэтээр төсөөлнө.

    Жин нь яагаад хэвийн бус болсныг бүр ч мэдэхгүй.

    Тэгвэл хэвийн жин гэж юуг хэлдэг вэ?

    Тухайн хүний өндрийн хэмжээнээс зууг хасаад гарсан ялгавараас 1-2 кг наана цаана хэлбэлзэж байвал жин хэвийн гэж үздэг хамгийн хялбар томъёо байдаг.

    170 см өндөртэй хүн 70 кг орчим жинтэй байвал хэвийн гэсэн үг.Эрүүл хүний энэ жин юунаас бүтдэгийг эрдэмтэд тооцож гаргажээ.Үүнд:

    Хөндлөн судалт булчин буюу мах                           31,56% буюу   22,092 кг

    Араг яс ба шүд                                                         14,90% буюу   10,430 кг

    Өөх                                                                            13,63% буюу    9,541 кг

    Арьс                                                                           7,81 % буюу    5,467 кг

    Цус ба тунгалаг                                                         3,77% буюу     2,639 кг

    Уушиг                                                                         4,15% буюу     2,905 кг

    Тархи, нугас                                                                3,52% буюу     2,464 кг

    Элэг                                                                            3,41% буюу     2,387 кг

    Гэдэс,ходоод                                                              2,07% буюу     1,449 кг

    Бөөр                                                                            0,51% буюу     0,357 кг

    Зүрх                                                                             0,69% буюу     0,483 кг

    Дэлүү                                                                           0,19% буюу     0,133 кг

    Нойр булчирхай                                                          0,16% буюу     0,112 кг

    Мөгөөрс, холбогч эдүүд, судас,                                                                                              захын мэдрэлүүд                                                       13,63% буюу     9,541 кг

    Ийм жинтэй байх ёстой боловч биеэ гамгүй эдэлж, хамаг тохиргоог нь алдагдуулсан одоо цагийн хүн 22кг биш 10кг махтай /12кг дутуу/, 10кг биш 4кг яс, шүдтэй /6кг дутуу/, 5,5кг биш 2,5кг арьстай /3кг дутуу/ байх нь энүүхэнд. 120кг жинтэй бүдүүн нь ч ийм, 70кг хэвийн гэмээр жинтэй нь ч ялгаагүй, 50 кг хүрэхгүй туранхай нь ч адилхан ийм үзүүлэлттэй.

    Дээрх 3 өөр хүний хэнийх нь ч нимгэрчихсэн булчин мах тамир муутай сул, сийрэгшсэн яснууд нь суулт өгчихсөн, арьс гэхэд хэцүү үрчгэр “сарьс”-тай болсон байдаг бөгөөд эрхтнүүд нь элдэв нэмэлт бохирдолгүйгээр дангаараа хэвийн жиндээ хүрэхээ больсон байдаг ажээ.

    Хүний бие махбодыг химийн элементээр нь авч үзвэл: 

    70кг жинтэй хүний:

    • 76% нь буюу 53,1кг нь хүчилтөрөгч, устөрөгч, азот
    • 20% нь буюу 14 кг нь нүүрстөрөгч байх ёстой ажээ.

    Эдгээр элементүүдийг ус, уураг, тослог, амин дэм, эрдэс хэлбэрээр хэмжвэл 70кг жинтэй эрүүл хүний 47,495кг нь ус,10,073кг нь уураг, 8,757кг нь тослог, 3,388 кг нь амин дэм,эрдэс байх учиртай юм байна.

    Гэтэл нөгөө эрүүл биш хүн маань 47,5кг биш 57,5кг ус/10кг илүү/, 9,5кг биш 39,5кг өөх /30кг илүү/ тээж явах нь энүүхэнд. Хажуугаар нь 8-25 кг илүүдэл өтгөн, 3кг шимэгч гэх мэт нормоос гадуур ачаатай. Мөн энэ ачаан дээрээ судасныхаа хананд наалдуулсан шохойтой чанасан будаа мэт товруунууд, цөсний хүүдий, бөөр, давсганд байгаа элс, чулуу, өндгөвч, элэг, бөөр мэт эрхтэнд дэх уулинхайнууд, умайн хана, хөх, гэдэс, ходоодондоо ургуулсан хавдар, ур, ургацгууд, үений шингэн доторх бохирдол, гүйлсэн булчирхай /хоолойны мах/ мэт газарт байгаа гэртэй идээ, эдүүдийн хооронд цугларсан лаг мэтийн жинг нэмэх хэрэг гарна..

    Тэгэхээр дээр авч үзсэн 120кг, 70кг, 50кг жинтэй байгаа гурван хүний маань жинхэнэ жин нь байх ёстой 70кг-даа хүрдэггүй бөгөөд үнэн хэрэгтээ 40 орчим кг л байх нь түгээмэл. Тэгэхээр үүнээс илүү гарч байгаа жин нь байх ёсгүй боловч байж байгаа илүүдлийн жин болж таарна. Тиймээс үүнээсээ салах хэрэгтэй болно. Тэгж байж шинэ материал хүлээж авах орон байр бэлтгэгдэж, дутуугаа нөхөх ажил эхэлнэ. Үүний үр дүнд дутуу байсан жин гүйцэж, жинхэнэ хэвийн жинтэй болох бөгөөд хорлон сүйтгэх ажлыг дахин эхлүүлэхгүй байвал жингийн асуудал дахин хэзээ ч босож ирэхгүй.

    Эрүүл гоо сайхан эрүүл бие 

    Үргэлж хэвийн жинтэй, өмсөх ёстой размерын хувцсаа өмсдөг, энэ талын асуудалд санаа зовохгүй байя гэвэл бие, сэтгэл эрүүл байхад л бүтэх ажил. Эрүүл гоо сайхан гэдэг нь өөрөө өөрийгөө тохируулж чадаж байгаа эрүүл биеийн үйл ажиллагааны тусгал учир тусад нь санаа тавьж гүйцэлдүүлдэг тусгай ажил биш. Жин гэдэг нь гоо сайхны нэг үзүүлэлт яалт ч үгүй мөн билээ.

    Эрүүл байхын тулд  үргэлж л яригдаж байдаг нөгөө л бүтэн үр тариа, бүтэн будаа, бүдүүн гурилнууд, сүү цагаан идээ, самар, жимс, ногоо, мах дайвар бүтээгдэхүүнээ байгалийн цэвэр байдлаар нь зөв боловсруулж, зөв найруулж идэхэд л болно. Түүнээс биш тураадаг эсвэл нарийхан байлгадаг, эсвэл таргалуулдаг хоол унд гэж тусгай зүйл байдаггүй.

    Урин дулаан цагт цагаан идээгээ сайн идвэл бие бохирдохгүй, нөхөн сэргээлт, хамгаалалт сайн байх хөнгөхөн бөгөөд чанартай өгөөжтэй ажил болно. Бага зардлаар ашигтай ажил хийхийг хичээдэг хүмүүс зохистой хооллодог.

    Бусдад таалагдахын тулд биш өөртөө таатай мэдрэмжтэй амьдрах сайхан.

    "ВИП" клуб ТББ-ын тэргүүн Б.Гэрэлмаа

    Эрүүл амьдралын үндэс 2: Ходоодоо цэвэрлэхийн ач тус

    Эрүүл амьдралын үндэс 3: Нарийхан бэлхүүсний нууц

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй