ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улсын хэмжээнд асч буй түймэр алга байна

    Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Бор хайрхан” гэдэг газарт /сумаас баруун өмнө зүгт 30 км, аймгийн төвөөс 160 км/  ой, хээрийн түймэр 4-ний өдөр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 30 иргэн, 4 автомашинтай, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 5-ны өдрийн 01:10 цагт цурманд оруулжээ.

    Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх  багийн нутаг Тосонгийн  Асгат /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ гэдэг газар /аймгийн төвөөс 200 км/ мөн 4-ний өдөр ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн газрын 1 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 3 автомашин, нийт 42 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж 5-ны өдрийн 00:40 цагт цурманд оруулсан байна.

    Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн нутаг “Өлзийт-Ухаа” /сумын төвөөс баруун хойд зүгт 6 км/ гэдэг газар өчигдөр 18 цагийн үед хээрийн түймэр гарчээ. Тухайн өдрийн 18:42 цагт дуудлаг хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 32 иргэн, 4 автомашинтай, нийт 44 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:10 цагт бүрэн унтраасан байна.

    Одоогоор Монгол Улсад асч буй түймэр алга байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй