ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Номноосоо илүү амжилт олсон кинонууд

    Роман, ном зохиолоос санаа авсан кинонуудыг бид нэг их таашаадаггүй. Ихэнх нь  "Номыг нь уншсан нь хамаагүй дээр. Ном нь хамаагүй илүү" гэж ярихыг олонтаа сонссон. Кино зохиол гэдэг бол киноны амин сүнс байдаг учир дахин шинээр бичсэнтэй л ялгаагүй байдаг. Тиймдээ ч сайн кино хийхэд гурван чухал зүйл байдаг. "Нэгдүгээрт кино зохиол, хоёрдугаарт кино зохиол, гуравдугаар кино зохиол" юм. Сайн зохиол дээр, найруулагчийн торгон мэдрэмж нэмэгдэж сайн уран бүтээл гардаг билээ. Танд кино шүүмжлэгчдийн дүгнэсэн эх зохиолоосоо илүү болсон 10 киног сонирхуулъя!

    10. Godfather /Загалмайлсан эцэг/

    Уг киног 1969 онд хэвлэгдсэн Mario Puzo-ийн "Загалмайлсан эцэг" романаас сэдэвлэн бүтээсэн кино юм. Ном нь маш сайн зохиол ч гэсэн шүүмжлэгчдийн зүгээс кино нь илүү гэж дүгнэдэг байна. Кино зохиолыг Mario Puzo өөрөө бичиж Francis Ford Coppola найруулснаар 1972 онд дэлгэцэнд гарсан "Загалмайлсан эцэг" кино дэлхийн хамгийн шилдэг киноы нэгд зүй ёсоор ордог.

    9. Psycho /1960/

    Хэрэв зохиолоос нь илүү кино хийх хүнийг нэрлэ гэвэл  Alfred Hitchcock гэж хэлнэ. Дэлхийн бүх цаг үеийн хамгийн аймар аймшгийн киноны нэгд багтдаг уг кино Robert Bloch-ийн "Psycho" зохиолоос сэдэвлэн Joseph Stefano кино зохиолыг бичиж Alfred Hitchcock найруулан үзэгчдийн хүртээл болжээ.

    8. Blade Runner /Ирэн дээр дүүлэгч/

    Дэлхийн түүхэнд шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичдэг Phillip K. Dick-ээс илүү хүн байхгүй л болов уу. Түүний бичсэн "Do Androids Dream of Electric Sheep?" /Андройдууд цахилгаан хонь зүүдэлдэг үү?" зохиолоос сэдэвлэн Hampton Fancher, David Webb Peoples нар кино зохиолыг бичин, Ridley Scott найруулснаар "Ирэн дээр дүүлэгч" кино 1982 онд дэлгэцнээ гарч байжээ.

    7. Jaws /Эрүү/

    Найруулагч Стивен Спилбергийн дөрөв дэх бүтээл Peter Benchley-ийн "Jaws" зохиолоос сэдэвлэн, Peter Benchley, Carl Gottlieb нар кино зохиол болгосноор 1975 онд гарсан бүтээл юм. Анх гарсан цагаасаа хойш үзэгчид, шүүмжлэгчдээс эерэг үнэлэмж авсаар ирсэн тус кино нь Спилбергийн авьяасийг олон нийтэд анхлан нотолж чадсан бүтээл билээ.

    6. A Clockwork Orange

    Киног Америкийн нэрт найруулагч Stanley Kubrick (1928 - 1999) найруулсан бөгөөд тэрээр зохиолынхоо санааг Английн зохиолч Anthony Burgess-ийн  “A Clockwork Orange” (1962) романаас сэдэвлэжээ.  Харгис гэмт бүлэглэлийнхний тухай өгүүлэх уг киног зарим улс оронд хориглосон байдаг байна.

    5. There Will Be Blood /Цус урсана/

    Upton Sinclair-ийн "Ойл" /Тос/ романаас сэдэвлэн Paul Thomas Anderson-ийн найруулсан шилдэг бүтээл. Америкийн Оскар кино наадамд шилдэг киногоор нэр дэвшиж байсан боловч "No Country for Old Men " /Хөгшдөд нутаг үгүй/ кинонд ялагдаж байжээ.

    4. Apocalypse Now

    Joseph Conrad-ийн "Heart of Darkness" романаас сэдэвлэсэн энэ бүтээлийн киног нь илүү, зохиол нь илүү гэж хэлэхэд эргэлзээтэй. Аль аль нь сайн бүтээл болсон.

    3. The Shawshank Redemption /Шовшанкаас оргосон нь/

    Дэлхийн киноны мэдээллийн сангаар хамгийн алдартай IMDB.com сайтын үнэлгээгээр бүх цаг үеийн "Хамгийн сайн кино" гэж нэрлэгдсэн уг кино Stephen King-ийн "Rita Hayworth and Shawshank Redemption" гэдэг богино хэмжээний зохиолоос сэдэвлэн Frank Darabont кино зохиолыг бичиж, найруулснаар 1994 онд дэлгэцнээ гарчээ.

    2. Requiem for a Dream /Мөрөөдөлд зориулсан гашуудлын дуу/

    Hubert Selby Jr.-ийн номоос сэдэвлэн Darren Aronofsky найруулсан уг кино зүүд, мөрөөдөл, төсөөлөл, галзуурал хийгээд мансуурал холиолдсон үзэгдлүүд, гайхамшигтай эвлүүлэг, зураг авалт, Клинт Манселлын түгшүүртэй хэрнээ сэтгэл татам хөгжим сүлэлдэж, төгс бүтээл болж чадсан юм.

    1. Fight Club /Зодооны клуб/

    Энэ кино дээрх бүх киноны дундаас гарцаагүй хамгийн сайнд орно. Номын зохиолч хүртэл үүнийг хэлдэг.  Chuck Palahniuk-ийн "Fight Club" номоос сэдэвлэн бүтээсэн. David Fincher найруулагчийг зохиолоор нь кино хийх санал тавихад тэрээр өөрийнх нь номоос илүү уран бүтээл болно гэдэгт шууд итгэсэн аж. "Fight Club" кино урлагийн түүхэнд хамгийн сайн найруулгатай бүтээл гэж тооцогддог билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй