ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Даваа гарагаас нэмэгдэх татварууд

    Тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс ч хэлж буй. Тухайлбал, Авто машины онцгой албан татвар нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Приус маркийн авто машины татварыг нэмэх асуудлыг ирэх аравдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудлыг ч тавиад байгаа юм. Тэгвэл тавдугаар сарын 1-н буюу ирэх даваа гаригаас хэрэгжих татваруудыг танилцуулъя.

    Хадгаламжийн хүүгийн орлого: Хэрэгжих хугацаа 2017.05.01

    Хадгаламжийн хүүгийн орлогод  5 хувийн татвар ногдуулна

    Импортын тамхи: Хэрэгжих хугацаа: 2017.05.01

    Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

    Авто машины татвар: Хэрэгжих хугацаа: 2017.05.01

    Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

    Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.

    Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

    Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж

    Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

    (Төгрөгөөр)

    Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр)

     

    0-3 жил

    4-6 жил

    7-9 жил

    10 ба түүнээс дээш жил

    1500 ба түүнээс доош

    750.000

    1.600.000

    3.350.000

    10.000.000

    1501-2500

    2.300.000

    3.200.000

    5.000.000

    11.700.000

    2501-3500

    3.050.000

    4.000.000

    6.700.000

    13.350.000

    3501-4500

    6.850.750

    8.000.000

    10.850.000

    17.500.000

    4501 ба түүнээс дээш

    14.210.000

    27.200.000

    39.150.000

    65.975.000

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй