ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөвсгөл нуурын орчимд ариун цэврийн байгууламж барих ажлыг эхлүүлэв

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд “Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй, хуурай аргын, загвар ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөжээ. 

    Шингэн хог хаягдлын Олон улсын мэргэжилтэн Пиер Донати загвар ариун цэврийн байгууламжийн зураг төслийг боловсруулж технологийн 4 шийдлийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн холбогдох албаны хүмүүст танилцуулан дараах 3 технологи бүхий загварыг барьж байгуулахаар болжээ. Үүнд:

    • Хатгал тосгон дахь нийтийн усан зогсоолд соруулах технологийн битүүмжилсэн танктай, хуурай ариун цэврийн байгууламж,
    • Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийтийн отоглох цэг болон түр буудаллах газруудад хуурайшуулах технологийн суурьтай ариун цэврийн байгууламж,
    • Олон нийтийн арга хэмжээний үеэр ашиглах зөөврийн, сулладаг савтай, хуурай ариун цэврийн байгууламжууд багтжээ.

    Эх сурвалж: БОАЖЯ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй