ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэлэнгэ аймагт гурвалжин будаа тариалж эхэллээ

    Япон улсын үндэсний хоол суба гоймонгийн гол түүхий эд болох гурвалжин будааг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хөрсөнд тарьж ургуулахаар болжээ.  Улмаар Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Шимт бүрэн” ХХК, “Арвин хур” ХХК-тай хамтран будаа тариалахаар болжээ. Өмнө нь тус аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Орхонтуул суманд гурвалжин будааг тариалж байсан туршлага бий боловч гурвалжин будаа борлуулалтын асуудал хүнд байдаг учраас тариаланчид нэг их тариалдаггүй байжээ. Гурвалжин будаа өөрөө хатуу хальстай учраас түүнийг хальснаас нь салгах тусгай үйлдвэр байгуулах ёстой аж. Энэ нь Монгол Улсад байдаггүй учраас гадаад зах зээлд гурвалжин будаагаа гаргахад өртөг ихтэй учир тариаланчдад ашиг муутай байдаг гэнэ. Иймээс гадаадын зэх зээлд борлуулах боломжоор аймгийн удирдлагууд бодлогын түвшинд анхаарч, шийдвэрлэж өгсөн учраас энэ ажлыг эхлүүлэхээр ийнхүү Япон мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар болсон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй