Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг иргэд, олон нийт 126 дугаарын утсанд өгөх боломжтой болжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор 126 тусгай дугаарын утас ажиллуулж байгаа аж. Энэхүү утсанд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг 24 цагаар авч байна. Иргэн та гомдол, мэдээллээ өөрийн биеэр, цахимаар болон 126 дугаарын утсаар хандан цагдаагийн байгууллагад өгч болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт