ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорин мянган иргэнд U money карт үнэгүй тараана

    Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

    “Улаанбаатар смарт карт” ХХК-аас өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэгээр иргэдэд үйлчилж байгаа бөгөөд Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс ХЯЗГААРГҮЙ зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой болох юм.

    Хязгааргүй зорчих эрхтэй картыг ирэх даваа гарагаас худалдаанд гаргах бөгөөд Том хүн 25000, Хүүхэд 8000 төгрөгийн үнэтэй байх юм байна. Хэрвээ энэ картыг хаяж үрэгдүүлбэл карт дээрх дугаарын дагуу дахин авч болох бөгөөд ингэхдээ картын үндсэн үнэ болох 3000 төгрөгийг төлнө. Мөн өнөөдрөөс эхлэн энгийн болон хүүхдийн U money картын үндсэн үнийг хямдруулан 2000 төгрөгөөр худалдаалж эхлэх бол картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах аж. Шалгалтаар төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэнэ. Карт хүртээмжгүй, зарим иргэд худалдан авах боломжгүй учраас хотын захын дүүргүүдээр 20 мянган картыг үнэгүй тараах аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй