ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Английн кино найруулагч, Д.Нацагдорж хамбын тухай баримтат кино хийж байна

    “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” хэмээх цувралын хүрээнд Английн кино найруулагч, продюссер Бенжамин Жонс “Манба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийж байна. Баримтат киноны зураг авалт өнгөрөгч 2-р сарын 25-нд эхэлсэн бөгөөд Монгол дахь зураг авалтын ажиллагаа дуусч, ирэх сард Английн Лондон хотноо үргэлжлэх аж. Ирэх зургадугаар сард киноны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ба хамгийн анхны үзэгчид нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэд байх ажээ.

    Кинонд, хамба лам Д.Нацагдорж нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сургалт, эмчилгээ явуулдаг тухай болон түүний байгуулсан Манба дацан нь “Оточ манрамба” анагаах ухааны дээд сургууль, “Манба дацан эмнэлэг”, "Манба дацан" эмийн үйлдвэр, ”Шинжээч оточ“ лаборатори, Эмчилгээ сургалтын цогцолбор, Хэвлэл мэдээллийн алба, ”Манла бурханы хүүхдүүд” нийгэмлэг зэрэг салбаруудтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа тухай өгүүлэх аж.

    Энэхүү баримтат киноны зураглаачаар “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг киноны зураглаачаар ажиллаж байсан Гэрри Васвэнпэр ажиллаж байгаа бол киноны зөвлөх продюссерээр ажиллаж буй Константин Палвидис нь буддын гүн ухаан болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэн хүн аж. Харин киноны найруулагч Бенжамин Жонс, Англи улсад олон тооны баримтат кино бүтээснээс гадна гадаад оронд хэд хэдэн баримтат кино хийжээ. Тухайлбал, Энэтхэгт нүүдэлчин Sikh омгийн тухай “The Nihang”, Бүгд Найрамдах Куба Улсад алдартай жазз хөгжимчний тухай “Jose Louis Cortez” зэрэг баримтат киног бүтээсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй