ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Элькондор” хамтлагийн анхны тоглолтыг Ерөнхийлөгч Н.Багабанди ирж үзэж байжээ

    “Элькондор” хамтлаг 1995 онд СУИС-ийн 117 тоот өрөөнд анх байгуулагдсан түүхтэй. “Шигтгээ” хамтлагийн дуучин Б.Цогоо, “Айзам 2” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, “Варьетта” чуулгын дуучин П.Хэрлэн нар хамтлагийнхаа дөрөвдэх гишүүнийг хайж МУГЖ У.Далантайд хүртэл санал тавьж байсан сонин түүхтэй. “Элькондор” хамтлагийн дөрөвдэх гишүүн нь “Guys 666” хамтлагийн үүсгэн байгуулагч Т.Амарзаяа. Т.Амарзаяагийн санал болгосноор ““Элькондор” хамтлагийн хамгийн анхны уран бүтээл "Тавилан” гарсан гэдэг. Урлагийн хүрээнийхэн дундаа “Хөгшин Камертон” гэгдэж байсан “Элькондор” хамтлагийнхан 1996 оны эмэгтэйчүүдийн баярт зориулж, “Хундаганы дуу”, “О соле миёо” зэрэг сонгодог уран бүтээлүүдээс гадна “Хамжааргагүй дурлал” тэргүүтэй шинэ дуугаа үзэгчдэд хүргэснээр богино хугацаанд олны таашаалд нийцжээ. Жилийн дараа буюу 1997 онд “Элькондор” хамтлаг хамгийн анхны “Дурлалын гудамж” тоглолтоо СТӨ-нд тоглосон. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди,  Ерөнхий сайд М.Энхсайхан болон УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь “Дурлалын гудамж” тоглолтыг үзэж сонирхсон. Ингэснээрээ Монголын рок поп хөгжмийн ертөнцөд хамгийн анх удаа төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд тоглолт үзсэн хамтлаг болсон түүхтэй.

    "Элькондор” хамтлагийн үнэнч фенүүд 1997 оны “Пентатоник” наадмын шилдэг дебют шагналын эзэн болно гэж хүлээж байсан ч шагналын эзнээр “Спайк” хамтлаг тодорч байжээ. “Элькондор” хамтлаг тарснаасаа хойш 15 жилийн дараа буюу 2015 оны 2-р сард ая зохиогч Ч.Төгсбаярын тоглолтон дээр нэгдэж ая дуугаа өргөж байсан түүхтэй. Харин ирэх сарын 7-ны өдөр "Элькондор" хамтлагийн дуучин, СТА П.Хэрлэн "Анд минь чамайг үгүйлэх юм" анхны бие даасан тоглолтоо UB Palace-т толилуулах гэж байна. 2017 оны монголын рок попын оддын хамгийн том цугларалт  "Анд минь чамайг үгүйлэх юм" болох гэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй