ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мисс Б.Гүнзаяа Хонг Конгийн “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал авчээ

    Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээн эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа мисс Б.Гүнзаяа Азийн Оскар буюу AFA-д оролцож байна.  Жил бүр тус наадмын хүрээнд хамгийн онцлог, амжилттай, олны хүртээл болсон кино салбарын алдартнуудыг урьж оролцуулан, шагнаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон хүргэдэг аж. Харин Б.Гүнцэцэгт Хонг Конгийн “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал иржээ.

    Тэрбээр энэ тухай нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Film awards tv”-ээс хамтарч ажиллах санал авсан. Өчигдөр орой тус телевизийн захирал Саша Васентай уулзаж ярилцсан. Тэр надад “Маш олон орны хэдэн зуун эмэгтэй ийм боломж олгохыг гуйдаг, хүлээдэг. Бидний зүгээс чамайг зургаар чинь болон гаргасан амжилтаар чинь шалгаруулж сонголоо. Шүүгчид бүгд л зургийг чинь хараад Монгол хэмээн сонгосон. Энэ бол маш том боломж олгож байгаа хэрэг юм” хэмээн хэлсэн” гэжээ. Тэрбээр өнгөрсөн жил “Miss city tourism world-2016” тэмцээний “Best image” шагналын эзэн болсон билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй