ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    3D хэвлэгч машинаар эх загвараа гаргасан Mimo гэр худалдаанд гарахад бэлэн боллоo

    Нүүдэлчдийн ахуй соёлыг угсардаг тоглоом хэлбэрээр бүтээх төлөвлөгөөтэй "Naadbrand" н үүсгэн байгуулагч нар нь эхний бүтээгдэхүүн болох "Миний Монгол Гэр" буюу "Мимо гэр"-ээ үйлдвэрлэн бэлэн болгожээ.

    МТҮПаркын Нээлттэй лабораторийн 3Д хэвлэгч машин "Мимо гэр" бүтээгдэхүүний эх загварыг бэлтгэн гаргасан билээ. Эцсийн эх загварыг бий болгоход олон удаагийн алдаа дутагдал дээр сайжруулалт, туршилтуудыг хийсний үр дүнд нилээд боловсронгуй бүтээгдэхүүн гаргаж чадсан билээ. Нийт 230 төрлийн эд ангиас бүрдэх бөгөөд жинхэнэ монгол гэрийг 11 дахин багасгасан хэмжээтэй бүтсэн байна. 

    Монголын уламжлалт ёс заншлыг олон улсын хэмжээнд харуулах, үр хүүхдүүдэдээ нүүдэлчний соёлыг өвлүүлэх зорилготойгоор инновацилаг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж буй "Naadbrand " ын үүсгэн байгууллагч нартаа амжилт хүсье.

    Эх сурвалж: Openlab 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй