ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аpple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд энэ сарын 24-өөс худалдаанд гарна

    Apple компани Мягмар гарагт хэсэг шинэ бүтээгдэхүүнээ ямар нэг том арга хэмжээ зохион байгуулалгүй, цөөн хэвлэлийнхэнд танилцуулсан байна. Мөн өөрийн вэбсайтдаа мэдээлжээ.

    Тэд энэ удаа “улаан iPhone”, хямд iPad, бас бус жижиг өөрчлөлтүүдийг зарласан юм. Ингээд Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд, өөрчлөлтүүдтэй танилцъя. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд нь ирэх Баасан гарагаас (гуравдугаар сарын 24) худалдаанд гарах гэнэ.

    Шинэ Ipad

    Apple өөрийн iPad бүтээгдэхүүнээ энгийн болгосон загвараа танилцууллаа. Ингэснээр iPad бүтээгдэхүүн нь одоо үндсэн гурван сонголттой болж байна. Үүнд iPad Mini, iPad Pro (9.7 ба 12.9 инч сонголттой) байгаагаас гадна 9.7 инчийн шинэ iPad юм.

    Шинэ iPad нь өмнөх iPad Air-аас зузаан, анхны iPad-тай ижил хэмжээтэй. Гэхдээ үнийн хувьд хямд, 32GB хувилбар нь $329 болж байгаа юм. Харьцуулбал iPad Pro 9.7 инч нь $599-ээс эхэлдэг бол iPad Mini нь $399-ээс эхэлдэг билээ.

    Шинэ iPad нь iPhone 6S-тэй ижил A9 чиптэй бол харин дэлгэц нь iPad Pro-гийнх шиг өндөр нарийвчлалтай биш. Бас яригч нь iPad Pro шиг стерео биш юм. Нэг үгээр хэлбэл дундаж хэрэглээнд таарсан, хамгийн хямд таблет болж байна.

    Iphone 7 (red) – special edition

    Улаан өнгийн iPhone 7 ба iPhone 7 Plus нь тусгай загварууд. 128GB ба 256GB сонголттой, 64GB хувилбар байхгүй. Өнгө нь л өөр болохоос бусдаар ердийн iPhone 7-гоос ялгаа байхгүй. Улаан өнгийн iPhone бүрийн орлогоос Apple компани ДОХ-той тэмцэх үйлсэд хандив өгөх юм.

    Iрhone Se загварын сайжруулалт 

    Apple iPhone SE загварынхаа 16GB, 64GB хувилбаруудыг 32GB, 128GB болгон тус тус ахиулжээ. Ингэснээр хамгийн бага хувилбарын үнэ $399 хэвээр байгаа бол хамгийн том хувилбарын үнэ $449-өөс $499 болсон байна.

    Шинэ аппликэшн clips 

    Clips нэртэй шинэ аппликэшнийг Apple зарласан нь Snapchat ба iMovie програмуудын холимог хэлбэр болсон байна. Үүнийг ашиглан камераар авсан зураг, богино дүрс бичлэгээ тусгай шүүлтүүр, эфектээр засварлан өөрчилж, дараа нь сошиал сүлжээнд бусадтай хуваалцах боломжтой юм.

    Apple watch2ийн оосор

    Ухаалаг бугуйн цаг буюу Apple Watch төхөөрөмжиндөө оосорны шинэ сонголтууд нэмжээ. Үүнд Nike Sport, Hermes зэрэг загварын оосорнууд багтаж байна.

    Эх сурвалж: Techinsider

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй