ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэй таны цүнхэнд байх ёстой 10 зүйл

    “Эмэгтэй хүний цүнхэнд түүний бүх амьдрал нь явж байдаг”,“Хамгийн эмх цэгцтэй, нямбай эмэгтэй гараа хийгээд л цүнхнээсээ авах гэсэн зүйлээ гаргаад ирдэг” гэсэн хөгжилтэй яриа байдаг.

    Эдгээр нь оргүй биш бөгөөд эмэгтэй хүн “юмыг яаж мэдэх вэ” гээд эрсдлийг тооцоолж цүнх дүүрэн юм авч явах нь цөөнгүй. Мөн цүнхэн дэх зүйлсээ эмх цэгцтэй байлгаснаар хайсан зүйлээ хурдан олж цаг хэмнэж, бухимдал төрүүлэхгүй шүү дээ.

    Ингээд та бүхэндээ эмэгтэй хүний цүнхэнд гар утас, хэтэвчнээс гадна заавал байх ёстой 10 зүйлийг танилцуулж байна.

    1. Уруулын будаг

    Та гоо сайхны жижиг цүнхээ авч явахгүй байлаа ч уруулын будаг эсвэл өнгөлөгчийг цүнхэндээ заавал авч явж байгаарай. Эсвэл та нүүрээ тэр бүр буддаггүй бол уруул чийгшүүлэх зориулалтын вазелинан тос ч байсан болно.

    2. Үсний боолт

    Хаврын улирал эхэлсэн энэ үед гадуур явж байхад тань улаан шороо шуурч өглөө гарахад янзалсан үс чинь сэгсийж, боохоос өөр аргагүй болж болно. Тиймээс та цүнхэндээ үсний боолт авч явбал илүүдэхгүй л болов уу.

    3. Ариун цэврийн хэрэглэл

    Бүсгүй таны “найз” хэзээ ч ирж болно. Сэтгэл санааны байдал, цаг уурын өөрчлөлт, биеийн онцлогоос хамаарч “найз”-ын тань ирэх хугацаа заримдаа өөрчлөгдөж байдгийг судлаачид тогтоосон байдаг.

    4. Нойтон салфетка

    Эмэгтэй таны цүнхэнд байх ёстой зүйлсийн нэг бол яах аргагүй нойтон салфетка.

    5. Өвчин намдаах эм

    Өвчин хэлж ирэхгүй хийсэж ирэх учир та өвчин намдаах, толгоны эмийг цүнхэндээ авч явж байгаарай.

    6. Үзэг

    Орчин үед хүн бүр ухаалаг утсан дээрээ тэмдэглэл хийх боломжтой болсон ч та цүнхэндээ үзэгтэй явахад илүүдэхгүй. Учир нь та гарын үсэг зурах, ямар нэгэн зүйлийг яаралтай тэмдэглэж авахад хэрэг болж болно.

    7. Жижиг тэмдэглэлийн дэвтэр

    Эмэгтэй хүн гэлтгүй хүн бүр цүнхэндээ жижиг тэмдэглэлийн дэвтэр авч явахад илүүдэхгүй л болов уу. Учир нь гар утасны цэнэг дууссан үед танилынхаа утасны дугаарыг тэмдэглэж авах, тухайн өдрийнхөө хийх зүйлсийн жагсаалтыг бичих шаардлага гарах үе байдаг шүү дээ.

    8. Нулимс асгаруулагч

    Ажил дээрээ орой болтол суугаад эсвэл найзуудтайгаа жаахан наргисны дараа харих замдаа та цүнхэндээ нулимс асгаруулагчтай байхад айлтгүй. Учир нь энэ бол “муу” хүнээс өөрийгөө хамгаалах цүнхэнд тань багтах таны авсаархан зэвсэг юм.

    9. Гар ариутгагч

    Хээгүй эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд гэдэг сэжигч, нямбай хүмүүс. Тиймээс хоол идэхийн өмнө, гутлаа арчсаныхаа дараа гэх мэт тохиолдолд танд гар ариутгагч хэрэг болох учир цүнхэндээ авч явахыг зөвөлье.

    10. Алим

    Үдийн цайны цаг хүртэл та ажил дээрээ бага зэрэг өлсөж болно. Тиймээс таргалахаас айдаг эмэгтэйчүүдэд элдэв амттан, чихэр, шоколаднаас илүү алим /эсвэл өөрийн дуртай жимс/ танд хэрэг болно.

    Эх сурвалж:  www.amerikanki.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй