ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Байгаль орчныг бага бохирдуулах 25 арга зам

    Агаарын бохирдол, хүлэмжийн хийг зөвхөн нүүрс үүсгэдэггүй. Шинэ гар утас худалдаж авах, автобусаар нэг буудал зорчиход хүртэл агаарт зөвхөн таны үйл ажиллагаанаас шалтгаалсан бохирдол хаягдаж байдаг. Тэгвэл хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад та бид дараах 25 алхмыг хэрэгжүүлж болох юм.

    Агаар орчин бохирдуулахаа бүрэн зогсоож чадахгүй ч бууруулахыг хүсвэл бид тээврийн хэрэгсэлд хандах хандлагаа өөрчилж болно.

    - Боломжтой үедээ алхах, дугуй унах, автомашинаа дундаа хэрэглэх.

    - Агаар бага бохирдуулдаг автомашин сонгох. Цахилгаан хөдөлгүүртэй, хибрид гээд олон сонголт бий.

    - Том оврын автомашин авах хэрэгцээ шаардлага бий юу гэдгийг бодож үзэх.

    - Хурдлахгүй, хурдаа огцом нэмэхгүй жолоодох.

    - Дугуйгаа байнга хийтэй байлгах, машинаа тордож байх.

    - Замын түгжрэлээс зайлсхийх.

    Агаарын тээврээр зорчих ч мөн чухал.

    - Аль болох агаарын тээврээр орчихгүй байх.

    - Автомашинаар зорчих.

    - Видео хурал зөвлөгөөн зохион байгуулж, мөнгө, шатахуун хэмнэх.

    - Хувийн онцгооор нисэхгүй. Сансрын жуулчин болохгүй байх.

    Орон гэртээ

    - Дулаалга доторлогоо сайн хийж, дулаан алдахгүй байх.

    - Эрчим хүчинд хэмнэлттэй  цахилгаан хэрэгсэл сонгох.

    - Гэрлээ унтраах, ЛЕД гэрэл хэрэглэх.

    - Хэт халаахгүй, хэт хөргөхгүй тогтмол хэмд барих.

    - Нарны эрчим хүч ашиглах.

    Хоол хүнсэндээ

    - Дотооддоо ургуулсан, ойр орчимд тарьсан бүтээгдэхүүн хэрэглэх

    - Үхрийн мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах

    - Хэт үрэлгэн байж, баяр ёслолын үеэр хүнсний хаягдал гаргахгүй байх.

    - Усаа гамнах, аливаа бараа бүтээгдэхүүнийг аль болох дахин ашиглах, дахин хэрэглэх. Салхины, нарны эрчим хүч, газрын гүний дулаан ашиглаж байгаа аливаа хөдөлгөөн, үйлдвэрийг дэмжиж байх.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй