Баруун гар талаас Ч.Алтаншагай
Хээр төөрч осгосон найзаа 10 гаруй км газар үүрч амийг нь аварсан хүүгийн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдав. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уулын сурагч Ч.Алтаншагай найзынхаа амийг аварсан байна. Тэрбээр найзынхаа хамт хээр төөрөхөд найз Б.Эрхэмбилэг нь осгож, замаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болон ухаан алдан унасан байна. Хүү найзыгаа нийт 10 км газар үүрч, чирсээр нийт таван цагийн дараа гэхэд айл бараадсан гэв. Энэ талаар Ч.Алтаншагай хүү “Найз минь намайг орхи гээд байсан. Хаячихвал үхчихнэ шүү дээ” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт