ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жирэмсэн үедээ жингээ хэрхэн барих вэ?

    Жирэмсэн үедээ ихэнх бүсгүйчүүд жин нэмдэг. Тэгвэл жирэмсэн үедээ жин нэмэхгүй байх аргыг хүргэе.

    1. Та жирэмсэн болсон өдрөөсөө гаазтай ундаа болон согтууруулах ундаа, тамхинаас татгалзаарай. 

    2. Та жирэмсний эхний өдрөөс өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийж, илүүдэл жинтэйгээ тэмцэж болно.  Жирэмсэн эмэгтэйчүүд йогоор хичээлвэл илүү тохиромжтой.

    3. Танд сундаг даавуу эсвэл ороолт хэрэгтэй. Та дээшээ харж хэвтээд ороолтынхоо тусламжтай нэг хөлөө дээшээ өргө. Үргэлжлэх хугацаа 20 секунт.  Энэхүү дасгал гуя болон шилбээр таргалуулахгүй.

    4. Цэх суугаад бага жинтэй туухай өргөж болно. Энэхүү дасгал гарын булчинг таргалуулахгүй.

    5. Та сайн унтаж амрах хэрэгтэй.

    6. Жирэмсэн үедээ түргэн хоолноос татгалзаарай. Хэрвээ жирэмсэн үедээ эдгээр хүнсийг хэрэглэвэл илүүдэл жинтэй болно гэдгийг анхаараарай.

    7. Жирэмсэн үед гүйх хориотой. Харин та сэлж болно. Усанд сэлж илүүдэл жингээсээ хагацаж болно.

    8. Сүүлийн саруудад та хөдөлгөөнөө багасгаж, эмчид үзүүлж, хүүхдээ эрүүл эсэхийг нь сайн үзүүлээрэй.

    9. Бяслаг болон өндөгтэй нарийн боовноос татгалзаарай. Бяслаг таны өтгөнийг хатаах аюултай.

    10. Гэдэс томрохын хэрээр арьс язардаг. Энэ үед та өндөгний шар түрхээд, 1-2 цагийн дараа бүлээн усаар угаа. Мөн язралтын эсрэг тос бий.

    11. Дасгал хөдөлгөөн хийх үедээ зориулалтын гэдэсний хамгаалалт зүүгээрэй.

    12. Мөн та унтахдаа хажуу тийшээ харахаас гадна хоёр хөлнийхөө засвар дэр хавчуулаарай.

    Эх сурвалж: Wikihom.com

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй