ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таны IPhone хийж чадах дөрвөн зүйл

    10 жилийн өмнө бидний хэрэглэж байсан маш олон зүйлсийг iPhone орлож хийдэг болсон нь нууц биш. Гэхдээ л бас л олон функцыг нь iPhone-н туршлагатай хэрэглэгч нар мэддэггүй хэвээр л байна. Тэгвэл та утсаараа эдгээр зүйлийг хийж болох нь.

    1. eBook-г Audio Book болгох боломж

    Хүмүүсийн төдийлөн анзаардаггүй функц — iPhone дэлгэц дээрх текстийг унших чадвар. Хараа муутай хүмүүст зориулан гаргасан энэхүү функцыг eBook-г audiobook болгон сонсоход ашиглах боломжтой.
    Settings > General > Accessibility > Speech цэсийг идэвхжүүл. Дээрх дарааллын дагуу Speak Screen функцыг идэвхжүүлсэн тохиолдолд дэлгэцийн дээрээс доош нь 2 хуруугаараа илэхэд л дэлгэц дээрх текстийг уншиж эхлэх болно.

    2. iPhone-оо Scanner болгон ашигла

    Одоогийн тоон ертөнцөд сканнер зайлшгүй хэрэгтэй болох үе бий. iPhone харин энэ үүргийг хангалттай гүйцэтгэх боломжтой. Scanbot, Dropbox, Office Lens гэх мэт апп-уудын тусламжтайгаар ашиглаж болно.

    3. Хэн нэгний мэссэжээр илгээсэн бүх зургийг харах

    Хэрэв та iMessage ашиглан хэн нэгэнтэй тодорхой хугацаанд мэссэж солилцсон бол илгээсэн бүх зургийг нэг дор харах боломжтой байдаг.
    iMessage дэх мэссэжээ нээн баруун дээд булан дахь “I” icon дээр дар. Эндээс тэр хүний илгээсэн бүхий л зураг, файлууд харагдах болно.

    4. Өнгө тохируулах

    Шинэ, хүмүүсийн тэр бүр мэддэггүй бас нэгэн функц нь “Color Filters буюу өнгө тохируулах”. Энэ нь та өөрийн нүдэнд амар байхаар iPhone-н дэлгэцээ өнгө тохируулах боломжтой байдаг. Үүний тулд General > Accessibility > Accommodations > Color Filters-г идэвхжүүлэх.

    Эх сурвалж: IPhone center

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй