ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Томоохон зах, худалдааны төвүүд зургадугаар сараас НӨАТ-ын баримт олгоно

    Татварын ерөнхий газраас НӨАТ-ын  буцаан олголтын явцын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн хурлын үеэр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг  “Иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг томоохон зах худалдааны төвүүдэд баримт олгох кассын машин байрлуулах ажлыг нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр үйлчилгээний газартай хамтран хэлэлцэж байгаа. Ингэхдээ аж ахуй нэгжүүдэд  кассын машиныг хөнгөлөлттэй олгохоор ажиллаж байна. Энэ оны эхний хагаст томоохон зах, худалдааны төвүүдийг кассын машинжуулж дуусна” гэв. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг 507 мянган иргэн аваад байгаа бөгөөд үлдсэн 113 мянган иргэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл мэдээллээ баталгаажуулах боломж олгоод байна.  Хэрэв иргэд мэдээллээ баталгаажуулахгүй бол 700 орчим сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн татах аж.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй