ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Fashion today (Зураач Д.Пүрэвтогтох)

    Сэтгүүлч Ё. Чанцалдулам - HiUB.mn -

    Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

    Миний амьдралын хэмнэл  ажил нь ч зураг зурах, чөлөөт цаг нь ч зураг зурах юм уу даа. Чөлөөт цагаараа хөгжим сонсдог.

    Өмсөх дуртай хувцас, хэв маяг?

    Этно талдаа хувцаслахыг хичээдэг. Учир нь элементүүд нь сонирхол татдаг. Миний сонгож зурдаг зургийн урсгал, сэдэв нь өөрөө нь уугуул америкчууд(native american). Үүнтэйгээ холбогдоод өөрөө тэр хүмүүс шиг хувцаслахыг эрмэлздэг байсан харин одоо олон зүйл сонирхох болсон. Ерөнхийдөө хүн өөрт эвтэйхэн хувцасаа л өмсөх хэрэгтэй гэж боддог доо.

    Монголоос хамгийн их таалагддаг хувцасны брэнд /дизайнер?

    Миний хувьд дизайнер Цоло Мөнхийн хувцсаараа илэрхийлж байгаа санаа нь таалагддаг. Мөн Ариунаа сүри байна. 

    Ямар өнгөнд дуртай вэ?

    Бор, цайвар бор, хүрэн бор гэх мэт ерөнхийдөө бордуу болон  хар өнгөнд дуртай. Ер нь хүний өнгөний сонирхол зөөлөрдөг юм шиг санагдаад байгаа юм. Хэдэн жилийн өмнө улаан ч юмуу тод өнгүүдэд дуртай байсан чинь яваандаа завсрын өнгөнд шилжээд, өнгөний сонирхол өөрчлөгдөөд байна.

    Сар шинийн баяраар үндэсний дээлээ өмсөх үү?

    Хааяа дээл өмсдөг шүү. Өвөөгийн минь дээл л дээ, их энгийн дээл бий. Тэрийгээ цагаан сараар өмсөнө өө.

    Өнөөдөр уншигчдадаа зориулж ямар дуу санал болгох вэ?

    Mathias Duplessy "Speed Mongolia"

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй