ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нурууны эмгэгтэй хүмүүсийн баримтлах дэглэм

    Биеэ зөв тэгш авч явах

    Нурууны эрүүл мэндийн хамгийн үндсэн зарчим нь биеэ зөв авч явах юм. Энгийн үед бөхийн сууж ажиллах шаардлагатай бол байн байн нуруугаа тэнийлгэж нурууны ядаргааг тайлж өгч байх нь сайн байдаг.

    Тогтмол дасгал хийх

    Нуруу бэлхүүсний уян хатан байдлыг нэмэгдүүлж, хэвлийн, бэлхүүсний булчинг чангаруулх дасгалыг өдөр тутам тасралтгүй хийх нь сайн.

    Алхах дасгал

    Нурууны өвчтэй хүнд хамгийн сайн дасгал бол алхах дасгал байдаг. Өдөрт 30 минутаас дээш тасралтгүй алхах нь маш сайн байдаг.

    Шинжилгээ өгөх

    Давтамжтайгаар эрүүл мэндийн шинжилгээнд ордогтой адил ээлжит байдлаар нурууны шинжилгээ өгөх шаардлагатай. Жирийн үед өвдөлт мэдрэгдэхгүй байсан ч гэсэн ээлжит нурууны шинжилгээ өгөх нь ноцтой нурууны эмгэгийг эхэн үед илрүүлэн урьдчилан сэргийлэх арга юм.

    Өвдөх үед мэргэжлийн эмчид үзүүлэх

    Алхах, дасгал хийхэд хүндрэл учруулах хэмжээгээр өвдөлт ихтэй тохиолдолд шууд мэргэжлийн эмчид очиж онош тогтоолгож эмчилгээ хийлгэх шаардлагатай.

    Хүчтэй өвдөх үед амрах хэрэгтэй

    Хүчтэй өвсөн тохиолдолд өвдгөн доор дэр тавьж, дээш харан хэвтэж, өвдөлт тодорхой хэмжээгээр намжвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй