ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амралтын өдрүүдэд замын цагдаагийн 440 алба хаагч, 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна

    Сар шинийн баяр ойртож байгаа энэ үед нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнийг зохицуулахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2 дугаар сарын 01-ний өдрийн А/51 тоот захирамжаар Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11,12,18,19-ний өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэж байгаа билээ. Энэхүү захирамжийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөн зохицуулахаар Замын цагдаагийн албаны 440 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна. Иймд жолооч, зорчигч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг иргэд та бүхэндээ уриалж байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй