БНСУ-ын Засгийн Газраас 2017 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлнэ. /Визгүй зорчих журмыг шинэчилсэн/
Иймд виз мэдүүлэгч иргэд дараах зүйлүүдийг анхаарахыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.
Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно.(Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно) Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ.(Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.
Виз мэдүүлэх газар: БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөөлөн гүйцэтгэх байгууллага
Визний төрөл : Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй
Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд
ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.
Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.
Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолох вэ? Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.
Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.
Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.
Улсын тоог нэмнэ: Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.
ЭСЯ-ны ажиллах цагийн хуваарь
Даваа - Баасан 08:30 -17:00 (Цайны цаг : 12:00 - 13:00)
Консулын хэлтсийн ажиллах цагийн хуваарь
Даваа - Баасан 09:00-16:30 (Цайны цаг : 11:30 - 13:30)
Хаяг: - P.O.Box-1039, Махатма Гандигийн гудамж-39, Хан-Уул дүүрэг-15, Улаанбаатар-17011, Монгол улс
ЭСЯ-ны утас: ( + 976) 7007-1020
Консулын хэлтэс: ( + 976) 7007-1030(виз), 7007-1032(паспорт, нотариат, гэр бүлийн бүртгэл)
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт