ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эдгээр зүйлсийг өдөр бүр угааж, хэрэглэ

    Түлхүүр 

    Бид түлхүүрэнд үргэлж бохир гараараа хүрч, ашигладаг тул энэ нь өөртөө төрөл бүрийн нянг нааж авдаг аж. Тиймээс та түлхүүрээ хэрэглэсний дараа сальфеткаар арчих эсвэл бүлээн усаар угааж, тавиарай. 

    Гал тогооны алчуур 

    Гал тогооны алчуурууд нь өөртөө асар олон тооны нян бактерийг агуулдаг бөгөөд энэ нь бидний идэж уух хоол хүнстэй ямагт холбоотой байх тул эрүүл мэндэд сөрөг нөлөөлнө.Тийм учир өдөр бүр сайтар угааж цэвэрлэж, ариун цэврийг сахиарай. 

    Нүүрний багс 

    Нүүр будгийн багс нь хамгаас цэвэрхэн байх хэрэгтэй. Учир нь бид үүнийг арьсандаа хүргэж, будгаа түрхдэг тул арьсыг гэмтээх магадлал өндөр юм. Иймд та багсаа орой бүр угааж цэвэрлэх хэрэгтэй.


     

    Аяга таваг угаагч пролон 

    Бохирдсон аяга тавгыг цэвэрлэхдээ өөртөө бүх нян бактерийг нь хурааж байдаг тул өдөр бүр сайтар цэвэрлэж, ариун цэврийг сахих хэрэгтэй. 


     

    Угаалгын өрөөний хана 

    Та усанд орсны дараа ваннаа угаахаас гадна ханыг нь хөөсрүүлж, үрж угаагаарай. Энэ нь өөртөө нян, бохирдол зэргийг агуулж байдаг. Угаалгын өрөөнөөс эвгүй үнэр ханхалж, чийгтэй хана нь аажимдаа хөгцөрч мэднэ. 



    Хоол идсэн аяга тавгаа угаах 

    Хоолоо идсэний дараа аяга тавгаа шууд угааж хэвших хэрэгтэй. Бохир аяга, сав суулгаа угаалтуурт хонуулах нь бактерийг үржүүлж, та болон таны гэр бүлийнхний эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай 

    Угаалтуур 

    Та гэртээ байдаг бүх угаалтуураа өдөр бүр цэвэрлэж, ариутгах хэрэгтэй. 

    Махны мод 

    Хоол хийх бүртээ ашигладаг махны модонд төрөл бүрийн микроб, мөөгөнцөр нуугдсан байдаг. Бид үүнийг нь мах, ногоо зэрэгтэйгээ хольж иддэг гэж ойлгож болох юм. Тиймээс махны модоо өдөр бүр цэвэрлэж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. 


    Кофе чанагч 

    Кофе чанагч ашигласны дараа заавал угааж байгаарай. Учир нь кофе чанагчны дор тунасан хэсэг нь аажимдаа бохирдож, нянг үржүүлж байдаг бөгөөд эвгүй үнэр гаргадаг.   


     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй