ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол улс дэлхийд 7-рт...

    Сэтгүүлч Б. Энхрийшагай - HiUB.mn -

    Утааны тухай мэдээ мэдээлэл гадаад хэл дээр бичигдсэн мэт олон хүний хувьд ойлгомжгүй байх нь бий. PM 2.5, PM 10 гэх нэр томъёо "харийн" мэт санагдана. Гэтэл PM 2.5 гэдэг бол амьсгалын замаар хүн, амьтны биед нэвтэрч уушгины хорт хавдар хүртэл олон төрлийн өвчин үүсгэдэг нарийхан ширхэгтэй тоосонцор. Амьсгалын замаар нэвтэрдэг гэхээр нарийн ширхэгт гэж тодотгох нь аргагүй. Харин PM 10 гэдэг бол тооноос нь харсан ч нарийн ширхэгт тоосонцороос том хэмжээтэй буюу бүдүүн ширхэгтэй тоосонцор юм. Мөн л эрүүл мэндэд хортой үр дагавартай. 

    Дэлхийн хотуудыг PМ 2.5 буюу агаарт агуулагдаж байгаа нарийн ширхэгт тоосонцрын хэмжээгээр нь эрэмбэлж үзэхэд Энэтхэг улсын Нью-Дели хот  1 м3  агаарт 150 микрограм нарийн ширхэгт тоосонцор байдаг тул дэлхийн хамгийн бохир агаартай хот гэж ДЭМБ нэрлэсэн байдаг. Харин улс орных нь хэмжээнд авч үзвэл ийм дүр зураг харагдаж байна.

    Улс орнуудын газрын зураг шарлаж, цайрах тусмаа агаарын бохирдол бага, улам улайсах тусмаа бохирдол их гэж тооцож болох юм. Харин агаарын бохирдол хамгийн их улс орнуудыг харвал Пакистан улс тэргүүлж, манай улс 7-р байр эзэлжээ. 

    1. Пакистан -PM 2.5 агууламж: 115.7
    2. Катар - 92.4
    3. Афганистан - 86
    4. Бангладеш - 83.3
    5. Египет - 73
    6. Арабын Нэгдсэн Эмират - 64
    7. Монгол- 61.8
    8. Энэтхэг - 60.6
    9. Бахрайн - 56.1
    10. Балба - 50
    11. Гана - 49
    12. Йордан - 48
    13. БНХАУ- 41.4
    14. Сенегаль - 40
    15. Турк - 39.1
    16. Болгар - 38.6
    17. Мавритан - 38.1
    18. Перу - 38
    19. Серби - 35.8
    20. Иран - 34.2

    Энэхүү жагсаалтыг хүн ихээр төвлөрдөг суурин газруудын орчны бохирдолд үндэслэн гаргасан байна.  Пакистан улсын хот суурин газрууд дэлхийн хэмжээнд бохирдлоороо тэргүүлж байгаа юм. Европ тивээс Турк, Болгар, Серби улсууд бохирдлоороо энэхүү жагсаалтад багтсан бол, Их Британи улс 92 улс орноос агаарын бохирдлоороо 21-рт жагсчээ. Харин хамгийн бага бохирдолтой улс орнуудыг Австрали улс тэргүүлж, Бруней, Шинэ Зеланд, Эстони, Финланд, Исланд улс удаалжээ. 

    Эх сурвалж: Telegraph.co.uk

    Англи хэл дээрх мэдээллийг энд дарж үзээрэй. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй