ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагаар шинжихүй: Хулгана цагт найтаавал баяр, цэнгэл болно

          Цаг эхлэх цаг,мин Дуусах цаг, мин
    Луу-Нар мандах цаг 7:40 09:40
    Могой-Нар хөөрөх 09:40 11:40
    Морь-Үд дунд 11:40 13:40
    Хонь-Үд хэвийх 13:40 15:40
    Бич-Нар гудайх 15:40 17:40
    Тахиа-Нар шингэх 17:40 19:40
    Нохой-Харуй бүрий 19:40 21:40
    Гахай-Үдэш 21:40 23:40
    Хулгана- шөнө дунд 23:40 01:40
    Үхэр-шөнө дунд хэвийх 01:40 03:40
    Бар-гэгээ шарлах 03:40 05:40
    Туулай-үүр цайх 05:40 07:40
     Өдрийн сайн цагийг сонгох
     

    Морь, хулгана өдрийн Хулгана,үхэр,туулай,морь,бич,тахиа цаг цагууд сайн



    Хонь ,үхэр өдрийн Бар, туулай, могой, бич, нохой, гахай цаг цагууд сайн



    Бич, бар өдрийн луу, могой, хонь, нохой,  хулгана, үхэр цаг цагууд сайн



    Тахиа туулай өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай, цаг сайн  цагууд сайн



    Нохой, луу өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу, цагууд сайн



    Гахай,могой өдрийн морь, хонь нохой, гахай, үхэр, луу цагууд сайн



    Бусад  цагууд  муу тул  аливаа үйлийг эхлэхэд цагийг харж хийхэд тустай болой.

    Найтаахыг шинжихүй

    Хулгана цагт найтаавал баяр, цэнгэл болох
    Үхэр цагт- бүсгүй хүн санав
    Бар цагт- эхнэр хүнтэй учран, идээ ундаа болох
    Туулай цагт- эдийг олж баясах
    Луу цагт- өдөржин баясах
    Могой цагт- хүн ирж, юм гуйх
    Морь цагт- зочин ирэх, найрлах, баясах
    Хонь цагт- идуу, умдаа болох
    Бич цагт- шөнө муу юм зүүдлэх
    Тахиа цагт- бүсгүй хүн ирж, юм асуух
    Нохой цагт- бүсгүй хүнтэй учрах

    Гахай цагт- аюул буй ч өлзийтэй
     
    Чих хангинахыг шинжихүй

    Хулгана цагт зүүн чих хангинавал эхнэр хүн санав, Баруун- эдийн гарзтай
    Үхэр цагт зүүн – хэл ам болох, Баруун- зарга тэмцэл болох
    Бар цагт зүүн- эд алдах, Баруун- сэтгэл зовох
    Туулай цагт зүүн- баахан зовох, Баруун- зочид ирэх
    Луу цагт зүүн- хол явах, Баруун- зочид ирэх
    Могой цагт зүүн- хэрэг эвдрэх, Баруун- маш өлзийтэй
    Морь цагт зүүн- холын гийчин ирэх, Баруун- ураг ирэх
    Хонь цагт зүүн- идээ ирэх, Баруун- даруй гийх
    Бич цагт зүүн – хүн зовох,  Баруун- баахан баясах
    Тахиа цагт зүүн- эдийн гаралтай, Баруун- маш хулгайтай
    Нохой цагт зүүн- мах, архи болох, Баруун- зочинд ирэх

    Гахай цагт зүүн- эдийн өлзийтэй, Баруун- мах, архи болох

       
     

    Зовхи татахыг шинжихүй

    Хулгана цагт зүүн зовхи татвал их хүнтэй учрах, Баруун идээ – идээ, умдаатай учрах
    Үхэр цагт зүүн зовхи татвал баахан зовлон болох, Баруун- хүн санав.
    Бар цагт зүүн зовхи- холын гийчин ирэх, Баруун- хүн ирэх, өлзийтэй.
    Туулай цагт зүүн- сайн гийчин ирэх, Баруун- төвшин элэгсэг
    Луу цагт зүүн- холын гийчин ирэх, Баруун- хөнөөлтэй
    Могой цагт зүүн- идээ, умдаа болох, Баруун- өлзийгүй
    Морь цагт зүүн- архи, идээ болох, Баруун- гай болох
    Хонь цагт зүүн- баахан баяртай, Баруун- удийн өлзийтэй
    Бич цагт зүүн- эдийн өлзийтэй, Баруун- охин хүн дурсчээ.
    Тахиа цагт зүүн- зочид ирэх, Баруун- ураг ирэх
    Нохой цагт зүүн- зочид уярах, Баруун- хуран чуулах
    Гахай цагт зүүн- зочид лугаа учрах, Баруун- зарга, тэмцэл болох
       
     

    Зүрх хөдлөхийг шинжихүй

    Хулгана цагт зүрх хөдөлвөл охин хүн дурсав
    Үхэр цагт- гай болов
    Бар цагт- зочид ирж цэнгэх
    Туулай цагт- идээ, умдаа болох
    Луу цагт- баясах
    Могой цагт- эм хүн санав
    Морь цагт- идээ ундаа ирэх
    Хонь цагт- эм хүн дурсав
    Бич цагт – архи уувал гэм болох
    Тахиа цагт- баяр, цэнгэл дуулах
    Нохой цагт- эм хүн дурсав

    Гахай цагт- гай болох
     
     

    Хулан жорооны хэл шинжихүй

    Хулгана цагт жиргэвэл худалдаачин ирэх
    Үхэр цагт- элч, улаа ирэх
    Бар цагт- дээдэс залрах. Худалдаачны үг сонсох
    Туулай цагт- алба авах
    Луу цагт- худалдаачин ирэх
    Могой цагт- албаны хүн ирэх, шүүс барих, морь унах
    Морь цагт- элч, улаа ирэх
    Хонь цагт- дээдэс ирэх, сайн үг дуулах
    Бич цагт- багштай уулзах, ном сонсох нэн сайн
    Тахиа цагт- хур орох
    Нохой цагт- дээдсийн бичиг ирэх, хожим нь зовох

    Гахай цагт- бурханд мөргөх, зарлиг сонсох.

      
    Шаазгайн хэл шинжихүй

    Хулгана цагт шагширвал холын хүн ирэх
    Үхэр цагт- их баярлах
    Бар цагт- баахан зарга, тэмцэл болох
    Туулай цагт- эдийн олж цэнгэх
    Луу цагт- явсан хүн ирэх
    Могой цагт- баяртай хэл ярих
    Морь цагт- өвдөх тул залбир
    Хонь цагт- адгуус алдах газартай
    Бич цагт- маш сайн явдал болох
    Тахиа цагт- бага сага зовлон болох
    Нохой цагт- эдийг олох баясгалан

    Гахай цагт- хэл ам, хэрүүл уруул болох гэжээ.
     

    Нохой улихыг шинжихүй

    Хулгана цагт уливал эм хүнтэй муудалцах
    Үхэр цагт- сэтгэл зовних
    Бар цагт- эд бараа дэлгэрэх
    Туулай цагт- олз олох
    Луу цагт- эд нэмэх
    Могой цагт – ураг садан болов
    Морь цагт- найрлах
    Хонь цагт- эм хүн дурсав
    Бич цагт- баахан шуугижээ
    Тахиа цагт- зэрэг дэвших, эдийг олох
    Нохой цагт- хэл ам, гай болох

    Гахай цагт- зарга болох ёр хэмжээхүй

     



    Тогоо хангинахыг шинжихүй

    Хулгана цагт тогоо хангинавал адгуус алдрах
    Үхэр цагт- гэрт маш өлзийтэй
    Бар цагт- гэрт зовлон болох
    Туулай цагт- мөн тийм
    Луу цагт- олз олох
    Могой цагт– мөн тийм
    Морь цагт - зарга тэмцэл болох
    Хонь цагт – зовлонгийн шалтгаан үүсэх
    Бич цагт- явдлын хүн ирэх
    Тахиа цагт- явсан хүн ирэх
    Нохой цагт- архи болох
    Гахай цагт- заргаа авах хэмжээгүй

     

    Гал шуугихыг шинжихүй

    Хулгана цагт гал шуугивал бүсгүй хүний сэтгэл чилэх.
    Үхэр цагт –охины сэтгэл зовох
    Барс цагт- идээг олох
    Туулай цагт- эд таваар олох
    Луу цагт- сэтгэл зовинох
    Могой цагт- архи болох
    Морь цагт- зарга, тэмцэл болох
    Хонь цагт- эдийг олох
    Бич цагт- эд олох
    Тахиа цагт- хилэнцийн хариулга болох
    Нохой цагт- зовсон хүн тайтгарах

    Гахай цагт- бага сага өвчин болох

     














    Төрсөн цагаар нь шинжих

    Хулгана цаг-  шөнө дөл төрсөн хүн хишиг ихтэй, хаашаа одно, олд олох, шударга зөөлөн ааштай, нөхөрсөг нэгэн.

    Үхэр цаг-шөнө дөл дэлбийх хойно төрсөн бол үг шударга шулуун зантай, амны хишигтэй, ах дүүдээ өлзийтэй.

    Бар цаг- гэгээ шарлахад төрсөэ бол хишиг их, бэлэг түргэн, хүний үг үл авах, зөрүүд зантай
    хүн болно.

    Туулай цаг-( үүр цайхад төрсөн бол олонд хүндлэгдсэн алдар нэрийг олох, элбэг баян дээд суудалд сууна.

    Луу цаг- нар мандахад төрсөн бол идэх өмсөх нь элбэг, олз олох боломж гарах нь хямд.

    Могой цаг- нар хөөрөх үед төрсөн бол ааш зан сайн боловч өчүүхэн зүйлд гомдох, бэр хүргэндээ үл хүндэтгэгдэнэ.

    Морь цаг-  үд дунд төрсөн бол  ааш зан сайн, царай зүс гуа, ураг төрөлдөө хүндлэгдэх, аав, ээждээ өлзийтэй.

    Хонь цаг- үд хэвийхэд төрсөн бол ааш сайн, төр ёсыг мэдэх, хишиг ихтэй, өөрийн дураар явагч, бусдын үгийг үл дагагч.

    Бич цаг-  нар гудайхын өмнө төрсөн бол ухаан билиг төгөлдөр, ааш зан түргэн, үйл амгалан сайн.

    Тахиа цаг-  нар жаргахад төрсөн бол амьдралын зам мөр нь сайн
    явах бөгөөд урт настай болох.

    Нохой цаг-  үдэш бүхийд төрсөн бол өчүүхэн төдийн шунахай сэтгэ
    лтэй, өчүүхэн төдийг зовлонд шантрах.

    Гахай цаг- харуй бүрий болох үед төрсөн бол идэх өмсөх элбэг, хуу
    ль цааз мэдэх цэцэн мэргэн үг хэллэгтэй болно

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй