ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Смарт картын 1.6 жилийн үр дүн...

    УБ смарт компанийн орлого ямар байна?

    НИЙТИЙН ТЭЭВЭР НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ АВСААР  БАЙНА

    Улаанбаатар смарт карт гарч,иргэдийн хэрэглээнд нэвтрээд нэг жилийн нүүрийг үзлээ.Энэ хугацаанд улаанбаатар смарт компанийн орлого өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нэг их алданги байхгүй, гэхдээ зарим тохиолдолд улсын төсвөөс нийтийн  тээврийнхнийг санхүүжүүлэх ажил хийгддэг тухай холбогдох мэргэжилтэн ярьлаа.

    Монгол улсын нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийгдэж, бүгд найрамдах солонгос улсын нийтийн тээврийн жишиг үйлчилгээг нэвтрүүлээд байгаа. Тодруулбал:u money гэх ухаалаг картаар автобус үйлчилгээний төлбөрийг бэлэн бусаар хийдэг болсон. Энэ үйлчилгээнд нэвтрэхэд Монголчууд тийм ч бэлэн байгаагүй,мөн цаг нь ч болоогүй багагүй будилаан үүссэн санагдана. Учир нь ухаалаг картын систем нэвтрүүлж,улмаар кондукторуудыг халж, зорчигчид жолоочийн хяналт болоод өөрсдийн ухамсарт тулгуурлан төлбөрөө хийдэг болсон нь нэгэн зэрэг олон үйлчилгээний шинэчлэл,өөрчлөлт хийгдсэн нь амаргүй байсан юм. Өмнө нь кондуктор иргэдийн гар дээрээс бэлэн мөнгө хурааж,тухайн автобус компаниуд өөрсдөө орлогоо бүрдүүлж зардалаа хариуцдаг байсан. Харин одоо бол нийтийн тээврийн салбараас буюу иргэд ухаалаг картаа цэнэглүүлсэн орлого нь худалдаа хөгжлийн банкинд төвлөрч, түүнийг нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдэд ажил гүйцэтгэл,цагийн төлөвлөгөөг нь үндэслэн шилжүүлдэг болсон.Энэ үйлчилгээ нэвтэрснээс хойш нийтийн тээврийн салбарын орлого нэмэгдсэн эсэхийг тодрууллаа.

    Ц.ТҮВШИНЖАРГАЛ     “УБ СМАРТ КАРТ” КОМПАНИЙН ТЭЭВРИЙН ХЭСГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

    Смарт картын орлого кондуктортой байсан үеийг бодвол сайжирсан гэдгийг албаны хүн хэллээ.Тус компанийн хийсэн сүүлийн жилүүдийн орлогын судалгааг харуулбал:

    КАРТЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХЭЭС ӨМНӨХ ШУГАМЫН ОРЛОГО:

    2013 ОНЫ 9 САРД                         3 ТЭРБУМ 402 САЯ ГАРУЙ

    2014 ОНЫ 9  САРД                        2 ТЭРБУМ 963 САЯ ГАРУЙ

    КАРТЫН СИСТЕМ НЭВТЭРСНИЙ ДАРААХ ШУГАМЫН ОРЛОГО:

    2015 ОНЫ 9 САРД                         5 ТЭРБУМ 617 САЯ ГАРУЙ

    2016 ОНЫ 9 САРД                         4 ТЭРБУМ 646 САЯ ГАРУЙ

    Төгрөгийн орлого орсон нь харагдаж байна. энэ нь зөвхөн тухайн онуудын 9 сард орсон орлогыгн дүнг харуулахад картын систем нэвтэрсэн үеийн 9 сарын орлого эсэргээрээ буурсан буюу бага байгааг харж байна. Харин жилийн нийт нийлбэр дүнгээр авч үзвэл:

    2013-2014 ОНЫ 9 САРД                           6 ИХ НАЯД 365 ТЭРБУМ

    2015-2016 ОНЫ 9 САРД                         10 ИХ НАЯД 264 ТЭРБУМ

    ОРЛОГЫН ЗӨРҮҮ                                      3 ИХ НАЯД 899 ТЭРБУМ

    Буюу смарт картын үйлчилгээ нэвтэрснээр жилийн орлогын зөрүү 3 их наяд төгрөгөөр давсан үзүүлэлттэй байгаа юм.Албаны хүний хэлснээр саруудад харилцах адилгүй орлого орж ирж байгаа учраас зарим сард бага орлого орж ирэх тохиолдол бий гэхдээ орлогын бүрдүүлэлт өмнөх жилүүдийг бодоход сайжирсан гэдгийг хэлж байгаа юм.

    Ц.ТҮВШИНЖАРГАЛ     “УБ СМАРТ КАРТ” КОМПАНИЙН ТЭЭВРИЙН ХЭСГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

    Орлогын түвшин нэмэгдсэн гэж байгаа ч зарим тохиолдолд нийтийн тээврийн зардалаа дан ганц орлогоороо санхүүжүүлж хүрдэггүй учраас нийслэлийн төсвөөс нэмэлт зардал олгож байгаа гэдэг нь тийм ч таатай зүйл биш юм.Учир нь өмнө автобус компаниуд өөрсдийн орлогоор санхүүжиж, хэдий бэлэн мөнгөтэй харьцдаг кондукторууд мөнгө завшдаг нэр зүүдэг байсан ч орлогын төлөвлөгөөгөө биелүүлж улсын төсвөөс нэмэлт санхүүжилт авдаггүй байсан.Нөгөө талдаа тус үйлчилгээ нэвтэрсний давуу тал бий.Автобусны жолоочид орлого,хүнээ булаацалдаж муур хулгана болж,урд хойноо орон сүлжилддэг байсан автобуснууд номондоо орж эмх цэгц бий болсон.

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1200 гаруй автобус байгаагаас 920 гаруй нь өдөр тутмын үйлчилгээнд явж байна.За харин зорчигч тээврийн нэгтгэл нь угсраа болон их багтаамжийн автобус,троллейбус,дунд оврийн автобус зэрэг 367 тээврийн хэрэгсээр төвийн болон хот орчмын нийт 35 чиглэлд иргэдийг нийтийн тээврээр хангаж байна.

     

    500 гаа наашаа...

    ИРГЭД: ЖОЛООЧ НАР БЭЛЭН 500 ТӨГРӨГИЙГ БАЙНГА ХУВЬДАА ХАЛААСЛАЧИХДАГ

    Нийтийн тээврийн ухаалаг систем зарим жолоочдыг хянаж чадахгүй байгаа бололтой.Кондукторуудыг мөнгө идлээ уулаа гэсээр ажлын байрнаас нь халсан.Өнөөдрийн байдлаар тэдний зарим нь хэрүүл тэмцэл хийж байж автобусны урд талын суудал дээр суух шалгагч үүргийг гүйцэтгэж явна.Гэхдээ тэд зөвхөн их ачааллын үед буюу өглөөний 7 цаг 30 минутаас 10 цаг, оройны 6 цаг 30 минутаас 21 цаг хүртэл хяналт хийдэг. Харин ачаалал бага өдрийн цагаар эсвэл оройн цагаар сүүлийн рэс хийх явцдаа зарим жолоочид сэм зорчигчдын мөнгийг хурааж байгаа нь харагддаг.

    Зорчигчид 3 төрлийн аргаар нийтийн тээвэрт зорчих төлбөрөө хийж байна. Нэг нь ухаалаг карт цэнэглэж уншуулах,нөгөөх нь жолоочийн хажууд байрлах хайрцагт бэлэн мөнгө хийх, харин үлдсэн хэсэг нь хөнгөлөлттэй иргэд болон оюутнууд хэдэн удаагийн уншуулах эрхтэй картаар зорчиж байна. Гэтэл зарим жолоочид бэлэн мөнгө хайрцагт хийхээр завдсан иргэдийн мөнгийг хурааж авах тохиолдолууд багагүй гарч байгаа. Бид энэ талаар холбогдох газраас нь тодруулахад бид шалгаж, дээрх зөрчлийг гаргасан жолоочид цалингийн тодорхой хувийн торгууль шийтгэл оноохоос гадна халах хүртэлх арга хэмжээг авдаг тухай ярьсан.Ийм байдлаар улаанбаатар смарт компанийн автобуснуудад байрлуулсан камерт цөөнгүй бичигддэг байна.За харин энэ үйлдлийн талаар зарим жолоочдоос тодруулахад: Бид бүхэл мөнгөтэй орж ирсэн иргэдийн хариултыг бүрдүүлэх гэж хураан авдаг тайлбарыг өгч байгаа юм.Зарим нь  үнэхээр л харицлт болгохоор хурааж байгаа бол зарим нь өөрсдөө хэрэглэх тохиолдол байгаа.Энэ явдал нэг талаараа нийтийн тээврийнхэн орлогонд санаа зовохгүй,цагаа нөхөөд хэдэн удаагийн эргэлт хийж л байвал болох нь тэр гэсэн бодлыг төрүүлсэн нийтийн тээврийн шинэчлэлийн системтэй холбоотой байж болох юм.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    976-80119630
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй