Wards Automotive байгууллага 2017 оны дэлхийн хамгийн шилдэг машины 10 моторыг шалгарууллаа. 23 дах удаагийн шалгаруулалтын найм нь шинэ мотор орсон байна. Жагсаалтыг гаргахдаа 62,000 ам.доллараас бага үнэтэй машинуудын морины хүч, эргүүлэх хүч, дуу чимээ, бензин зарцуулалт, бусад үзүүлэлтийг харгалзан шалгаруулсан байна.
10. Volvo-ийн турботой, суперчарж Drive-E мотор
9. Мерседес Бензийн M274 загварын 2.0 л багтаамжтай, 241 морины хүчтэй, турботой, дөрвөн цилиндэртэй.
8. Маздагийн CX-9 загварт суурилагдсан 2,5 литрийн багтаамжтай, 250 мориний хүчтэй , дөрвөн цилиндэртэй, турботой SkyActiv мотор.
7. Infiniti-ийн Q50 Red Sport 400 загварт суурилагдсан 400 морины хүчтэй, хос турботой, VR-Series V6 мотор.
6. Hyundai Elantra Eco машинд суурилагдсан 128 морины хүчтэй, багтаамж 1.4 л, турботой, дөрвөн цилиндртэй.
5. Honda Accord Hybrid загварт суурилагдсан 212 морины хүчтэй мотор.
4. Ford Focus RS загварт суурилагдсан 350 морины хүчтэй, багтаамж 2,3 л, турботой мотор.
3. Chrysler Pacifica Hybrid загварт суурилагдсан, багтаамж 3,6 л, Atkinson-cycle V6 мотор.
2. Chevrolet Volt загварын 1.5 л, дөрвөн цилиндэртэй, хайбрид мотор.
1. Жагсаалтын тэргүүн байранд BMW M240i машины 335 морины хүчтэй, 3 л багтаамжтай, турботой, 6 цилиндэртэй B58 мотор оржээ.