ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    National Geographic-ийн 2016 оны шилдэг 19 зураг

    Хулгайн анчид Өмнөд Африкийн цөөрөм дээр ирсэн хирсийг эвэрнийх нь төлөө буудаж унагажээ. Тэд хууль бусаар ойролцоох тосгонд ирж дуу намсгагчтай ангийн буу ашилажээ. Одоо хар хирсийн тоо толгой ердөө 5000 болсон.

    Бразил улс. Жоао Батиста охин Алисаа "хуурайлж" буй нь. Алиса өдөрт багадаа л дөрвөн удаа татаж унадаг. Тэр ямар ч санхүүгийн дэмжлэггүйгээр өдөрт 28 төрлийн эм уудаг.

    413,000 тогоруу цугласан Платте гол ба цахилгаан цахих агшин.

    Анита /зүүн/ ба Сонжа Синг нар Энэтхэгийн ядуу гэр бүлд төрөлхийн нүдний катаракт өвчтэй төрсөн. Охидыг 5 болон 12 настай байхад хандивын мөнгөөр хагалгаа хийлгүүлжээ. Нүд-тархины мэдээлэл дамжуулах суваг бага насанд илүү эмчлэгдэх магадлал өндөртэй байдаг болохоор Анита Сонжагаас арай илүү харж чаддаг болжээ. Охид хоёулаа харж чаддаг болсоныхаа дараа энэхүү ургамалыг барьж үзэн баярлацгааж байна.

    Бхалсвагийн хогийн цэг. Энд долоо хоногийн 24 цаг хог шатааж түүнийхээ хирээр агаарт хорт хий ялгаруулж байдаг.

    Филиппиний Сантос хотод ажилчид Хятадаас ирсэн хөлдүү загаснуудыг салгаж байна. Загаснуудыг хоёр сар хүртэлх хугацаанд тээвэрлэдэг учраас хөлдөөхөөс өөр арга байдаггүй.

    Антонио Абрам /13/, түүний охин дүү нар Жюли Абрам /12/ Индиа Абрам /12/ тэтгэмжээр өгдөг өдрийн хэрэглээнийхээ усыг зөөж буй нь. АНУ, Мичиган 2016.1.27.

    Тэжээвэр сармагчингаа толгой дээрээ тавиад гол гаталж буй Yoina Mameria Nontsotega охин. Перу, Ёмибато гол.

    Тэжээмэл амьтны хар зах дээр оронгутан сармагчин өндөр үнэ хүрдэг. Моньд авахын тулд тэдний эхийг нь хороодог. Өнчирч үлдсэн эдгээр моньд Олон Улсын Амьтан Хамгаалах газар өсч байна.

    "Бид энд маш сайн байгаа, биднийг маш сайхан хүлээж авсан" хэмээн 88 нас зооглож буй Абед Мохаммед Ал Кадер хэлжээ. Тэрээр гэр бүлийн 16 хүний хамт хоёр жилийн өмнө Сирээс дүрвэжээ. Гэсэн хэдий "тэд буцаж очихыг хүсдэг" гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард Берлинд ирж Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойройлцоо баригдсан 1500 дүрвэгчдийн оромжинд байрлаж байгаа юм.

    Үхсэн эрээн тахь дээр цугларах тас шувууд. Минутын дараа гэхэд л тахьнаас ердөө яс л үлдэнэ.

    2009 онд 79 насандаа нас барсан Дебора Маупагийн хүүрийг түүний найз нөхөд гэр бүлийнхэн нь формальдегид, усаар занданшуулж байна. Тэд үүнийгээ аз авчирдаг гэж итгэдэг.

    Гайтигийн Порт Салутад байсан нурсан гүүрэн дээр наадах хүүхдүүд. Порт Салутад хар салхины улмаас олон байшин нуржээ.

    Стивен Донаван гол руу эргэлдэн үсрэх агшнийг буулгажээ.

    Ирак, Рамади 2016 оны 7-р сарын 14. Исламын улсын удирдлаганд байсан Хит хотоос дүрвэж ирсэн гэр бүл.

    Мөстлөгийн үеийн мөсөөр хүрээлэгдсэн хадтай Garden Wall-д нар мандаж байна. Гриннеллийн Мөс анх хадаа бүрхдэг байсан. Гэвч 1850 оноос хойш хайлсаар 75 хувь нь хайлж дуусчээ.

    "Буун дуутай тэр шөнө миний зүрх зогсох шахсан. Би гэртээ харьж явсан. Гэрийнхээ хаалганы өмнө зогсож байхдаа буун дүү сонссон. Би эргэж харалгүй гэр лүүгээ гүйн орсон. Хоёр өдрийн дараа маш эмгэнэлтэй зүйл болсоныг мэдсэн . Буудуулсанаас болж 50 хүн нас барсан. Азаар бурхан надад дахин амьдрах боломж олгосон юм. Миний зүрх нас барагчдын гэр бүлийн төлөө шимширч байна." хэмээн  Demetrius Spires гэх энэ залуу ижил хүйстнүүдийн цуглардаг The Parliament House нэртэй буудал, барны гадаа зураг даруулах үеэр ярьжээ. АНУ, Флорида, Орландо 2016 оны 6-р сарын 16.

    2014-2015 оны хооронд мянга мянган далайн арслан Канадын Ванкувер арлын эрэг дээр үхжээ. Ихэнх нь хоол тэжээлийн дутагдал, ер бусын халуунаас болсон.

    /шивээс: "Ард түмний төлөө"/

    АНУ-ын Хойд Дакотогийн нийслэл Бисмарк хотод  нефт дамжуулах хоолойн эсрэг болсон тайван жагсаалын үеэр.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй