ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бид Монгол Агуулга-ийн бүтээгч залуусийн бүтээлч уулзалт

    БМА - Бид Монгол Агуулга...

    Уул буюу Агула, Агуулга буюу Уул. Их зүйлийг гадна ба дотроо багтаасан МОНГОЛ УУЛ ч гэж ойлгомоор нэгэн сонирхолтой төрийн бус байгууллага байдаг. Дүрслэлийн урлаг түүний хэрэглээний нэг чиглэл болох Дизайн урлагт хүч сорин, Монголын дизайн урлагийн нүүр царай болж яваа залуустай уулзлаа. 

    Тэдний хийдэг бүтээдэг тэмүүлдэг олон зүйлсийн нэгээхэн хэсэн болох MeetUp - уулзалт энэ 10 сарын 28-нд болов. БМА ТББ -н нэг бүлэг бүрдэл хэсэг болсон ТАЙПОГРАФИК бүтээгч залуус CoWorking-н хамт олонтой хамтран зохион байгуулдаг цуврал MeetUp-ууд сонирхолтой, бүтээлч, өгөөжтэй сайхан арга хэмжээ болдог юм байна. Тэр дундаа дизайнер, дизайнаар сурч буй оюутан залуус, бизнесийн байгууллагын маркетруудад маш өгөөжтэй арга хэмжээ шиг санагдлаа...
    Тэд хэлэхдээ: Хүн төрөлхтөн бичиг үсэг хэрэглэж эхэлсэн цагаас эхлээд бичгийн урлаг хязгааргүй далай мэт хөгжсөөр өнөөг хүрсэн ба маш олон үүрэг, ангилал, төрөл зүйл болон хөгжиж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бол Тайпограф тэр дундаа кирилл үсгийн урлагийг хэрэглээний түвшинд хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Одоо бидэнд далаад жилийн даруухан хэрэглээг урлаг болгох хэрэгцээ, шаардлага нэгэнт үүсээд байна...Наад захын дэлгүүрийн хаягаас эхлээд дизайны шаардлага хангаагүй зүйлс, цөөхөн хэдэн кирилл үсгийн тэгээрээ бичсэн уйтгартай агуулгууд, эсвэл Ө, Ү үсэг танихгүй зэрэг асуудал их байна. Үсгийн урлаг дотроо 
    Typography- график бичиг 
    Calligraphy- уран бичиг
    Lettering- хичээнгүй бичиг гэж хуваагдаж байгаагаас өнөөдрийн үйл ажиллагаагаа "lettering" буюу "хичээнгүй бичиг" гэсэн сэдвийн хүрээнд явуулж байна. Цаашид энэхүү workshop нь брэндинг, лого, өнгө, зохиомж, гэрэл зураг, 3D, бүтээлч байдал... гэх зэрэг олон төрлүүдээр зохион байгуулагдана.

    Ингээд “Бид Монгол Агуулга” бүлхэмийн залуусын “Дүүрэг” прожектыг хүргэж байна.

    "СОНГИНО ХАЙРАН ДҮҮРЭГ"
    Урласан: Bunny Theclick |
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Монгол Улсын Их Хурлын 18-р тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурал 100 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхны хуралдааныг 1992 оны 9-р сарын 19-ний өдөр хйижээ.Анхны хурлаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг 1992 оны 10-р сарын 1-ний өдөр байгуулах тогтоол гарсан байна.Тус дүүрэг анх байгуулагдахдаа Сонгино нэртэй байв.Улмаар1992 оны 12-р сарын 17-ны өдрийн 39 тоот "Дүүргийн нэрийг өөрчлөх тухай" тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг болгон өөрчилжээ.

    "ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ"
    Урласан: Mongol Dook | page: DOOK
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Богдын хүрээ байгуулах газрыг шинжин явсан эрдэмтэн мэргэд Ар халхын нутгийн баруун хэсэгт овоо тахилгатай, үзэсгэлэн төгс “Чингэлтэй” хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнжийг сонгон шав тавьсан гэдэг. Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгон шинээр зохион байгуулах шийдвэр гарч их хотын хойморт залрах Чингэлтэй хайрхан уулаараа овоглосон нэгэн шинэ дүүрэг мэндэлсэн.

    "Багануур" 1980-2014
    Урласан: Ankhbayar ASO 
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Багануур нь Монгол улсын нийслэлийн 9 дүүргийн нэг юм. Засаг захиргааны 5 хороотой. Нийслэлийн хамгийн алслагдсан дүүргүүдийн нэг билээ. Багануур нь засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын хэсэг боловч Төв ба Хэнтий аймгийн хил дээр орших "хот" юм. Анх 1980 онд Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болж байгуулагджээ. Тус дүүрэг нь Монгол улсын хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг бөгөөд Монголын хамгийн том арван хотын нэг байх боломжтой. Хүн ам нь 2011 оны жилийн эцсийн байдлаар 27036 бөгөөд 620.2 км² газар нутагтай.

    "БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ"
    Урласан: Идо Ido Nyamsuren 
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Багахангай дүүрэг нь Өндөртолгой хэмээх газарт анх 1970-аад оны эхээр Оросын цэргийн анги нэгтгэл хуучнаар ЗХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах нисэхийн цэргийн анги байгууллагдсанаар өнөөгийн дүүргийн эхлэл, суурин газрын шав тавигдсан түүхтэй. 1992 оны 08-р сарын 18-ны өдрийн УИХ-ын 18-р тогтоолоор “Улаанбаатар хотын район, хороог татан буулгаж шинээр дүүрэг байгуулах тухай” шийдвэр гарсанаар засаг захиргааны 2 хороотойгоор байгууллагдсан. 
    Дүүргийн нутаг дэвсгэрээр Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр зам, улсын чанартай босоо тэнхлэгийн автозам тус тус дайран өнгөрдөг бөгөөд Багахангай дүүрэг нь Монгол, ОХУ, Хятад улс хоорондын зорчигч, ачаа тээврийн авто болон төмөр замын зангилаа, уулзвар газар юм.

    "БАЯНГОЛ ДҮҮРЭГ"
    Урласан: Tamir Bayarsaikhan | page: Tamir.Glz 
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдсан. 1992 онд газар нутгийн байршил, хүн амын нягтаршил, төвлөрлөөс шалтгаалан хоёр хуваагдаж Баянгол, Сонгино хайрхан дүүрэг болж, шинээр зохион байгуулагджээ. Баянгол дүүрэгт 2013 оны эхний байдлаар 49683 өрхийн 192614 хүн амьдарч байгаа бөгөөд 1 км2 нутаг дэвсгэрт 6596 хүн ноогдож байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой.
    Дүүргийн нийт өрхийн 76.2 хувь буюу 37873 өрх орон сууцны хороололд, 23.8 хувь буюу 11810 өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдардаг нийт өрхийн 50.4 хувь буюу 5951 нь монгол гэрт амьдарч байна. 

    "НАЛАЙХ ДҮҮРЭГ"
    Урласан: Mongol Dook | page: DOOK
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Налайх дүүргийн орчмын газар нь Чин улсын үед Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутагт хамаарч байсан юм. Тухайн цагт тус газар орныг “Налуугийн ухаа” хэмээн нэрлэдэг байжээ. 1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч Налайх хот байгуулах их үйлс эхэлсэн. 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон.
    Налайх дүүрэг нь Нийслэлийн есөн дүүргийн нэг бөгөөд нийслэлээс зүүн урагш 36 км-т оршдог. Налайхад Чингисийн хүрээ, Түрэгийн Тоньюкукийн хөшөө, Хан Хэнтийн Дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зэрэг түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар олонтой.


    "СҮХБААТАР ДҮҮРЭГ"
    Урласан: Ariunbold ABo | page: Gray Ink tattoo
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Сvхбаатар дvvрэг анх 1965 оны 4-р сарын 14-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргvvлэгчдийн 79-р зарлигаар “Сvхбаатарын район” нэртэй байгуулагдсан юм. Тэр vедээ 44 хороо, 19542 єрх, 96,6 мянган хvн амтай газар нутгийн хувьд томоохон район болон байгуулагдан даруй 40 жилийн нvvрийг vзэж байна. 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн єєрчлєлтєєр “Сvхбаатар”, “Чингэлтэй” гэсэн хоёр дvvрэг болон шинээр зохион байгуулагдсан тvvхтэй. Ер нь 1778 оноос хойш Монгол улсын нийслэлийн шашин, тєр, соёлын байгууллагууд тус дvvргийн газар шороон дээр байрлаж байсан тvvхэн баримт байдаг. Энэ утгаараа манай дvvргийг “Нийслэлийн хоймор” хэмээн єргємжилдєг билээ. Монголын тусгаар тєрийг vндэслэн байгуулагч их жанжин Сvхбаатарын нэрээр тус дvvргийг нэрлэсэн нь ч ихээхэн утга учиртай, билэгдэлтэй.


    "ХАН-УУЛ ДҮҮРЭГ"
    Урласан: Suc Otgo | page: Otgo.suk 
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Өмнийг тэтгэгч-цагаан лавай буюу Дүнжингарав хэмээх Богдхан уул нь дэлхийн ууган дархан газрын нэг бөгөөд Монгол туургатныг нэгтгэж эхлэхээс өмнө буюу 1200-аад оны үеэс ард түмний дунд дархлагдан хамгаалж ирсэн 700 гаруй жилийн түүхтэй юм. 1720 оноос Их хүрээний ойр хавь газар, түүний дотор Богд ууланд ан гөрөө хийхийг хатуу хориглож ирсэн байна. Хан уулын ар хормой, Хатан туулын хөндийд Өргөө буюу Их Хүрээг байгуулсан тэр цагаас Богд хан хэмээн өргөмжлөн нэрлэх болжээ.Үүнээс өмнө нь Хан Хайрхан хэмээн нэрлэж байсан нь түүхийн баримт бичигт үлджээ. 
    БНМАУ- ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж 10 хороо захиргаа байсныг татан буулгаж Сүхбаатар, Октябрь,Найрамдал, Ажилчин, Налайх гэсэн 5 районы байгуулж Районы Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа гэж нэрлэжээ. 1977 онд Нийслэл хотын хэмжээнд байсан 100 гаруй ОСГ- ны хороодыг цөөрүүлж 98 хороотой болгож хороодын дарга нарыг орон тооны болгон ажиллуулсан нь засаг захиргааны анхан шатны нэгж болсон хороодыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлээд зогсоогүй байнгын удирдлагатай болгож төрийн ажил үүргийг тогтвортой гүйцэтгэх бололцоогоор хангасан байна. Энэ үед Ажилчны районы хэмжээнд ОСГ-ны 20 хороо байсныг 16 хороо болгон зохион байгуулсан юм. 
    Монгол улсын Шинэ үндсэн хуулийг Улсын Их Хурлаар 1992 оны 1 дүгээр сарын өдөр баталснаар Монгол улсын нийслэл, аймаг, дүүрэг, сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжих хууль,эрх зүйн үндэстэй болсон. Энэхүү Шинэ үндсэн хуулийн дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульбатлагдаж 1992 оны 9 дүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж шинэ бүтэц, зохион байгуулалт бүхий дүүргүүдийг байгуулсан байна.Ийнхүү Ажилчины район нь үндсэндээ 2 дүүрэг болсон бөгөөд Хан-Уул дүүрэг 12 хороотой, Туул дүүрэг нь 2 хороотой тус тус байгуулагдсан байна. 

    "БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ"
    Урласан: Odonbold Oyunbadrakh | page: ODON 
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Улаанбаатар хотын зүүн хэсэгт 65 мянган га нутаг дэвсгэрт Найрамдалын район нэртэй байгуулагдаж, 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг гэгдэх болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй