ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хайр ба зовлон гэж юу вэ?

    Хэрэв та амьдралдаа авч байгаа таашаалаа бүгдийг нь эргэн нэг харах аваас тэд “татвар”-тайгаар ирдэг гэдгийг олж мэдэх болно. Тэрхүү татвар нь зовлон юм. Үйл явдал бүр хэдий хэр тааламжтай байлаа ч эцэстээ зовлонгийн шалтгаан болдог. Баяр цэнгэл хэр их байна: төдий чинээ зовлон байна. Ямар нэгэн үйл явдлын хүслэн болж, тааламжтай үйл явдлыг хүлээх нь дахиад л зовлонтой байдаг. Тааламжтай байдлын талаарх дурсамж мөн зовлон авчирдаг.
     
    Ямар нэг зүйлийг хүсэхээс өмнө түүнийг хүсэх гэж улайрах нь зовлонтой. Түүнийгээ өөрийн болгосны дараа алдахаас айх нь зовлонтой. Үгүй болсных нь дараа түүний өгч байсан баяр жаргалын дурсамж нь зовлонтой. Харин ухаантай хүн, цэцэн билэг нь сэрсэн хүн эдгээрийг бүхэлд нь зовлон гэж хардаг. Зовлонгүй зүйл юу ч үгүй. Та хайрыг их сайхан гэдэг. Гэвч хайр мөн л зовлонтой. Та хэдий хэр ойртож чадах вэ? Махан бие ойртож болно, гэвч сэтгэл дундуур байдал байсаар л байна. Бие ойр байснаар сүнс хангалуун болдоггүй. Арай илүүг, уусан, нэгдэж, алга болохыг хүсдэг. Тэр нь хайр юм!
    Зовлон болон хайр нь нэг зоосны хоёр тал
     
    Таны сэтгэл цаг үргэлж найзаа хаана, юу хийж, хэнтэй уулзаж, юу ярьж байгааг нь мэдэхээр адгаж байдаг. Хэсэг хугацааны дараа дурласан хүмүүс эрэлч нохой болон хувирдаг. Хайр тоолшгүй их зовлонг үүсгэж, тэгснээр салалт ирдэг. Хүсэл нь сэтгэлд их хэмжээний дарамт үзүүлдэг. Тэгээд хүний сэтгэл санаанд нийцэх гэж хичээх нь зовлонтой. Тэдэнд таалагдаж байна уу, үгүй юу гэдгийг ойлгож, мэдэх нь мөн зовлонг үүсгэдэг. Нөгөө хүний сэтгэл санаа хэр байгааг мэдэхийг хүснэ. Гэвч тэр нь боломжгүй, учир нь та өөрийнхөө сэтгэлийг одоо хүртэл мэдээгүй байж хүний сэтгэлийг яаж таниж чадах билээ.  Хэн нэгэн хүний хүслийг мэдэх гэж гашилган суух нь зовлонтой. Хэрэв та түүнээс хайр болон баяр жаргалыг мэдэрсэн бол гэнэт нөгөө хүн нь алга болоход илүү зовно.
     
    Оюун санааны дасгалуудыг хийхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Энэ нь мөн зовлонтой, хийхгүй байх нь улам их зовлонг үүсгэдэг. Хэрэв та үнэхээр цэцэн билгийн нүдээр харах аваас энэ ертөнцөд зовлонгоос ангид зүйл үгүй. Энэ дэлхий дээр байгаа бүх зүйлийн сүүл нь зовлон таны авч буй бүх зүйлийг дагаж ирнэ. Та юуг ч авсан үнэгүй дагалдах зүйл нь зовлон.
     
    Зовлонгийн үрийг дарах 
     
    Та бүх зүйлийг зовлон гэж ухаарсны дараа юу хийх вэ? Та энэ зовлонг зогсоох ямар нэг зүйл хийх ёстой. Зовлонгийн үндсэн шалтгааныг багасгах шаардлагатай. Одоохондоо амьдралд ирээгүй, соёолж амжаагүй зовлонг эхэнд нь дарах хэрэгтэй. Хэрхэн тэгэх вэ? Өөрийнхөө оршихуйг мартаж, орчин тойрноосоо салангид гэж үзэх нь зовлонгийн гол шалтгаан юм.
    3 зүйл байдаг- оршихуй, харагч, харагдаж буй зүйл. Ойлголт, мэдлэг дутагдах үед зовлон үүсдэг. Хэрэв та “Энэ бол би” гэж хэлвэл асуудал гарч ирнэ. “Бид амьдралаа хаа нэгтээ хадгалдаг; өөрийн дотор байлгадаггүй. Амьдрал хүний дотор байхгүй, өөр газар байдаг.” Зарим хүмүүст амьдрал хадгаламжийн дансанд нь байдаг. Хэрэв банк хаавал тэр хүний зүрх нь хаагдана.
    Та амьдралдаа юунд их ач холбогдол өгч байна, тэр нь зовлонгийн шалтгаан болдог. Тиймээс та ялгааг нь харах үедээ тэрхүү харагч нь эргэн тойрноосоо ангид юм гэдгийг мэдэх нь зовлонг багасгахад тусална. Бясалгалаар та өөрийгөө бие биш гэдгийг мэдэрч чадна. Харин энэ нь дэпхийгээс зугтах ёстой гэсэн үг биш юм. 


    эх сурвалж: www.budda.mn
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй