ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмаар гарах кинонууд

    Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2016 оны 10-р сарын 11-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна. 

    Наадмын нээлтийн ажиллагаа Берлины олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровичийн “Зуд” киногоор 2016 оны 10-р сарын 11-ний 19 цагаас Тэнгис кино театрт нээнэ. /Нээлтийн үзвэр зөвхөн урилгаар/

    Тус наадмаар гарах кинонуудтай танилцана уу.

    2016.10.12-ны 19:00 цагт дахин үзүүлнэ. Кино үзвэрийн дараа тус киноны зураглаач Павел Ходжэпа уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх болно. 
    Нэр: ЗУД 
    Үргэлжлэх хугацаа: 85 минут
    Он: 2016
    Улс: Польш, Герман, Монгол
    Найруулагч: Марта Минорович

     

     

     

     


    Энэ жилийн наадмын онцлох орноор Солонгос улсыг сонгосон бөгөөд “Солонгосын Кино Өдөрлөг”-ийг 2016 оны 10-р сарын 12-нд Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулна. 
     "ЭНГИЙН НЭГЭН ХОС" УСК- Very ordinary couple 
    Найруулагч: Roh Deok
    2016.10.12-нд 17:00 цагт 
    Тэнгис кино театр, 3-р заал
    Тасалбарын үнэ: 3000₮

     

     

     

     

     

     

     

    "БҮЖГИЙН ХАТАН" УСК- Dancing queen
    Солонгосын кино өдөрлөгийн нээлтийн кино 
    Найруулагч И Сог Хүнь- Lee Seok-hoon уулзалт ярилцлага хийх
    Тэнгис кино театр, 3-р заал 
    2016.10.12-ны 19:30 цагт 

     

     

     

     

     

     


    "ЭРЧҮҮДИЙГ АРГАНДАА ОРУУЛАХ НУУЦ ЗӨВЛӨГӨӨ" УСК- How to use guys with secret tips
    Найруулагч Lee Won-suk
    Тэнгис кино театр, 3-р заал 
    2016.10.12-ны 22:10 цагт 
    Тасалбарын үнэ: 3000₮

     

     

     

     

     

     

    Олон улсын кино хөтөлбөр 2016 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус 6 бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. 

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF, 319015, 319017 утсаар холбогдон авна уу. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй