ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн том радио дуран нээлтээ хийлээ

    500 метр Апертур Бөмбөрцөг Радио Дуран  /STR/AFP/Getty Images/

    Дэлхийн хамгийн том радио дуран БНХАУ-ын Пинтанд нээлтээ хийсэн тухай Синхуа агентлаг мэдээллээ.

    The Five-hundred-meter Aperture Spherical Telescope FAST дурангийн нэр нь түүний хэмжээ болох 500 метр өргөн 195 метр өндөр хэмжээнээс улбаалан өгчээ. Өмнөх амжилтыг Пуэрто Рикод байрлах Арекибо дуран эзэмшдэг байжээ.

    Синхуа агентлагийн мэдээлснээр дуранг бүтээхийн тулд 180 сая ам.доллар зарцуулж, чимээгүй орчин бүрдүүлэхийн тулд 5 км радиус орчмын 8000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Дуранг одод орчмын молекул хоорондын холбоог судлахад ашиглах юм байна. FAST дуран дэлхийгээс 1,351 гэрлийн жилийн зай дахь оддын хөдөлгөөнийг мэдрэх хүчин чадалтай гэж Хятадын Үндэсний Одон Орон Судлалын төв мэдээлжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй