ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Кинонд дурлагсад

    Кинонд дурлагсадын очих ёстой өдөрлөгүүд 
    АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг зохион байгуулж өндөрлөлөө. 

     

    Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Цаглашгүй үр”, “Америк сувилагч”, “Далд хүчирхийлэл”, “Эх өгөгдөлийн дүр төрх”, “Том мөрөөдөл”  зэрэг 5 киног 2016 оны 9-р сарын 15-17 өдрүүдэд Тэнгис кино театрт үнэ төлбөргүй зохион байгуулсан юм.

     

    “Цаглашгүй Үр” киноны найруулагч Сайнди Мклеод Улаанбаатар, Дархан хотуудад айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийсэн бөгөөд тус киног үзсэн үзэгчийн хувьд  миний бие үнэхээр гайхалтай бүтээл болжээ хэмээн дүгнэсэн юм. Тус кинонд Кайри Фаулер гэх газар тариалан эрхлэгч бидний ирээдүйн хоол хүнсийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа тухай өгүүлэх бөгөөд Перу улсын иргэдийн өмсгөл, амьдрах онцлог нь манай орны хөдөө талтай төстэй төмс тариалж амьдарлаа зогоодог нь мал маллахтай төстэй санагдсан.

    Тус кино нь  5 жилийн турш  бүтээгдсэн бa  Сан Францискогийн Ногоон Кино наадмаас "Үзэгчдийн шагнал", Портландын Эко Кино наадмаас "Шилдэг кино", Коста Рикагийн Кино наадмаас "Шилдэг кино", Anchorage Олон улсын кино наадмаас "Тусгай шагнал" тус тус хүртжээ. 

    Энэ мэтчилэн кино сонирхогчдод Монголын төдийгүй  дэлхийн кинотой танилцах боломж  олгодог өдөрлөгүүд зохиогддогын нэг нь 2009 оноос эхлэн 7 жилийн турш үзэгчиддээ бэлэг  барьж буй  `Алтан хальс`  холбооны Dreamers’day өдөрлөг юм. Тэд арт киног монгол  хадмалтай хүргэдэг бөгөөд 8 дахь улирлын нээлт саяхан болсон.

     Хаана:  Их дэлгүүрийн 5 давхар дахь iCinema

     Хэзээ: Бямба гараг бүр 1600 цагаас                

     Тасалбарын үнэ: 4’000₮                                  

     

     

    Мөн нээлтээ хийгээд удаагүй байгаа Art mongolia төвөөс кино өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт "ХӨХ ЗЭВ" уран бүтээлчдийн нэгдэлийн хийсэн АЛТАН ОГТЛОЛ арт киног гаргах бөгөөд цаашдаа ч мөн адил кино өдөрлөгүүд зохион байгуулна гэдгээ дуулгасан шүү.

     Хаана: Газарчин дээд сургуулийн уулзвар DACO

                 auto hall-н зүүн талд ART MONGOLIA төв

     Хэзээ: 2016.09.24  1400 цагаас

     Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй