ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японд “ургадаг” сонин хэвлэгджээ

    Япон улсын Майничи Симбун сонин өдөр тутам хэвлэгддэг. Ингэхдээ өглөөдөө 4 сая хувь, оройн сонинд 1.6 сая хувь хэвлэгддэг байна. Анх 1872 оноос хэвлэгдэж ирсэн тус сонин Япон улсдаа төдийгүй, дэлхийн хэвлэлийн салбарт томоохон шинэчлэлт  хийсэн байна. Энэ сонины цаасыг дахин боловсруулсан төдийгүй ус, хөрстэй нийлсэн тохиолдолд ургамал болж ургадгаараа ихээхэн онцлогтой. Дахин боловсруулсан цаас ургамлын үртэй, үүний дээр ургамлаас гаргасан бэхээр мэдээ мэдээллээ хэвлэжээ. Уншиж дууссан сонингийн цаасаа шим тэжээлтэй хөрсөн дээр тасдаж тавиад услахад л хэд хоногийн дараа сонингийн цаас соёолох гэнэ. Одоогийн байдлаар зөвхөн цөөн төрлийн цэцэгний үрийг л сонины цаасанд шигтгэх боломжтой байгаа гэнэ. Сонины цааснаас цэцэг ургуулахын тулд цаасаа суулгаснаас хойш эхний 10 хоног соёолох хүртэл өдөр болгон услах шаардлагатай.

    Ийм технологийг өмнө нь дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Редакиа компани Европт нэвтрүүлжээ.

    • Цаас бэлтгэх зорилгоор дэлхий дахинд 60 секунд тутамд 400 шоо метр талбайн ойг огтолдог байна.
    • Гэтэл нэг ширхэг үр мод болж ургахад 15-20 жил шаарддагддаг.
    • Нэг модыг тайрч дунджаар 700 ширхэг цаасан уут хийдэг бол дундаж хэмжээтэй супермаркет цагт 700 ширхэгц аасан уут худалддаг байна.
    • Нэг тонн цаас дахин ашиглах тутамд 17 мод, 227 куб метр ус, 225 киловатт цаг эрчим хүч хэмнэхээс гадна 45 мянган куб метр талбайд хог хаягдал булахаас сэргийлэх юм байна.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй