ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НҮБ-аас Монголд 79 сая ам.долларын хөгжлийн тусламж олгоно

    Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, НҮБ-ыг төлөөлөн НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Б.Транкман нар “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

    “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт ирэх 5 жилийн хугацаанд НҮБ-аас манай улсад үзүүлэх тусламж дэмжлэг болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлж тусгасан бөгөөд хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга зам болон хэрэгжилтийг хянах тогтолцоог мөн тодотгож өгсөн бодлогын баримт бичиг юм. Энэ баримт бичгийг боловсруулахад манай Засгийн газрын холбогдох яамд, агентлаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцсон бөгөөд “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-тай нягт уялдуулж ажилласан.

    “НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн дагуу НҮБ-аас ирэх 5 жилийн хугацаанд Байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, Олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг манай улсад үзүүлнэ.

    Хөгжлийн тусламжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагуудтай хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд тэдгээр нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 болон Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй