ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    7 хоногт нэг удаа автомашинаас татгалзвал 50 сая долларын шатахуун хэмнэнэ

    2010 оны байдлаар Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын гурван хүний нэг нь автомашин жолоодож, замын түгжрэл ихээхэн бэрхшээл учруулж байжээ.

    Энэ асуудлыг шийдэхдээ Сөүл хотын зүгээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд голлон анхаарч, мөн автомашингүй бүс, гудамж талбайг олноор нээсэн байна.

    Сөүл хотын авто машины түгжрэлийг арилгах цор ганц гарц нь нийтийн тээврийг хөгжүүлэх гэдгийг тус хот хүлээн зөвшөөрч 2004 оноос нийтийн тээврийг хөгжүүлэхэд 100 тэрбум воны хөрөнгө оруулсан байна.

    Мөн Сөүлд 700 ширхэг авто замын хяналтын камер нэмж байрлуулан, зам дээр осол гарсан тохиолдолд түргэн тусламжийн машин гурван минутад хүрч очих боломжтой болсон байна.  Үүгээр зогсолгүй 8 мянга гаруй автобусыг GPS-ээр тоноглох ажлыг хийж гүйцэтгэжээ. Үүний зэрэгцээ Сөүл хот автомашины түгжрэлээ багасгахад ихээхэн нөлөөлсөн арга нь автомашингүй бүс, гудамж талбайг бий болгосон явдал юм. Эдгээр бүсийн нэг нь Сөүл хотын төвд орших Деоксу ордон. Энэ бүсэд долоо хоног бүрийн ажлын өдрүүдээр өглөөний 11 цаг, шөнийн нэг цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, Даваагаас Баасан гараг бүр өөр өөр сэдвээр сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах болсон байна. 

    Үүнээс гадна Сөүл хот долоо хоногийн нэг өдөр нь сайн дураараа автомашинаас татгалзах хөтөлбөр хэрэгжүүлснээр олон талын эерэг үр дүн гарчээ. Тухайлахад агаарын чанар сайжирч, түгжрэл багасаж, эрчим хүч хэмнэсэн байна. Нэг жилээр авч үзвэл хоёр сая автомашин хөдөлгөөнд оролцохгүй байснаар авто замын ачаалал дөрвөн хувиар багассан байна. Харин автомашинаас ялгардаг нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 10 хувиар буюу 2 сая тонноор буурсан байна. Цаашилбал зөвхөн долоо хоногийн нэг өдөр автомашинаас татгалзсанаар 50 сая ам.доллартой тэнцэх шатахууны зардал хэмнэсэн байна. Иргэдийг сайн дураар нь автомашинаас татгалзуулахын тулд автомашинаас татгалзсан тохиолдолд шатахуун хөнгөлөлттэй үнээр худалдаж авах, үнэгүй зогсоол, үнэгүй авто угаалга зэргийг санал болгодог байна.

    Энд нэгэн сонирхолтой статистик танилцуулахад нэг өдөр нэг сая автомашиныг хөдөлгөөнөөс хасвал агаар дахь нүүрс төрөгчийн давхар исэл 243 мянган тонноор багасна. Энэ нь Сөүл хотын тээврийн салбараас нэг жилд ялгардаг нүүрс төрөгчийн давхар ислийн 20 хувьтай тэнцэх хэмжээ юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй