ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Жигүүр Гранд Групп” 2015 оны Топ 100 ААН-ийн нэг боллоо

    Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран "Монголын Топ-100 аж ахуйн нэгж"-ийг өргөмжлөн шалгаруулдаг уламжлал тогтоод 15 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү шагналыг татвар, борлуулалт, ашиг, хөрөнгө болон нийт ажилчдын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан жагсаадаг юм. Засгийн газрын харьяа агентлагуудын албан ёсны судалгаагаар гарсан тоон үзүүлэлтээр дээрх 100 аж ахуйн нэгж байгууллагыг тодруулсан бөгөөд монгол улс, ард түмний амьдралыг авч явдаг шилдэг 100 аж ахуйн нэгж байгууллага гэж хэлж болох юм.

    2014 оны судалгаагаар Топ-100 аж ахуй нэгж байгууллагууд 2.5 их наяд төгргийн татвар төлж улсын сангийн 30 хувийг бүрдүүлж байсан бол 2015 оны шилдэг 100 аж ахуй нэгж 2.2 их наяд төгрөгийн татварыг төлсөн байна. Мөн эдгээр байгууллагад нийт 50 мянган иргэн ажиллаж байгаа гэсэн судалгаа байдаг юм. Өнгөрсөн жил компаниудын ашиг "хасах"-тай гарсан ч улсад төлөх ёстой татвараа төлж эдийн засгийн хүндрэлтэй үед улс эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Үндэсний их бүтээн байгууллагч "Жигүүр гранд" групп мөн шилдэг нь байж ТОП-100 аж ахуй нэгжийн нэг боллоо. 

    Тус групп нь 1989 онд жижиг үйлдвэрлэл, худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлснээр их бүтээн байгуулалтын замд эргэлт буцалтгүй оржээ. Дэлхийн стандартад нийцсэн, шилдэг дизайны шийдэл бүхий нийт 711 мянган м2 оффисын барилга, 3000 гаруй айлын орон сууцыг барьсанаас гадна, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2013 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Сайн Ноён Хан Намнансүрэн ба Занабазарын нэрэмжит номын санг байгуулсан юм.  "Жигүүр гранд" групп өнгөрсөн хугацаанд гурван ч удаа шилдэг 100 байгууллагад багтаж байсан бөгөөд үүнээс гадна олон шагналын эзэн болжээ. Үүнд: 

    • 2007 он Golden Tower фестивалын шилдэг аж ахуй нэгж өргөмжлөл
    • 2008 он Golden Tower фестивалын Гран При шагнал
    • 2009 он “CRAND EXPO” салбарын Гран При шагнал
    • 2009 он Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас “Шилдэг менежменттэй байгууллага” өргөмжлөл
    • 2010 он Colden Tower “Шилдэг орон сууц”
    • 2011 он Үндэсний шилдэг компани өргөмжлөл
    • 2012 он GRAND EXPO бүх салбарын шилдгийн шилдэг аж ахуйн нэгж, Гран при цом
    • 2013 он Гэгээнтэн цогцолбор “Оны Шилдэг Бүтээн Байгуулалт” өргөмжлөл багтаж байна. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй