ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-ын шилдэг 500 компанийн жагсаалт

    1955 оноос эхлэн Форчуне сэтгүүл жил бүрийн 6-р сард АНУ-ын хамгийн шилдэг 500 компанийн жагсаалтыг танилцуулдаг болжээ.

    2015 оны тухайд 1955 оноос хойш энэ жагсаалтанд тасралтгүй багтаж ирсэн 57 компани, 141 компанийн байр огцом өөрчлөгдөж, 19 компани жагсаалтанд шинээр нэмэгдэж, 30 компани жагсаалтаас хасагджээ.

    Форчуне сэтгүүлийн шилдэг 500 компанийн жагсаалт сүүлийн 60 жилийн турш тасралтгүй гарчээ.

    Тус жагсаалтанд багтсан 500 компани тухайн жилдээ АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 71.9 хувийг бүрдүүлж байжээ.

    Харин 1995 онд эдгээр 500 компани тус улсын дотоодын нийт бүтээгдхүүний 60 хувийг, 1955 онд 35 хувийг бүрдүүлж байжээ.

    2015 оны шилдэг 3 компанийг дурдвал Уолл Март сүлжээ дэлгүүр, Экссон Мобил газрын тосны компани, газрын тос, химийн бүтээгдэхүүн, уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч Чеврон компани багтжээ.

    Тус онд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байснаас шалтгаалж 30 компани жагсаалтаас хасагдсанаас гадна, жагсаалтыг газрын тосны компани тэргүүлээгүй нь онцлох үйл явдал болж байна.

    Форчуне 500 жагсаалтын зарим сонирхолтой баримтуудаас дурдвал 2005 оны байдлаар эдгээр 500 компанийн нийт хөрөнгө 610 тэрбум ам.доллар байлаа.

    Мөн онд Техас муж анх удаа энэ жагсаалтанд багтсан хамгийн олон компанитай мужээр Нью-Йоркийн өмнө тавигджээ.

    Түүнчлэн 500 компанийн зөвхөн 10 нь эмэгтэй захиралтай бөгөөд эхний 100 компанийн жагсаалтанд эмэгтэй захиралтай компани багтдаггүй байна.

    Хамгийн анхны эмэгтэй захиралтай компани 1972 онд 500-гийн жагсаалтанд нэмэгдсэн нь Вашингтон Пост сонин байжээ.

    МакДональдс, Таргет, Уоллмарт тэргүүтэй эдгээр 500 компанид нийт 5 сая хүн ажилладаг байна.

    Энэ жагсаалтанд багтсан хамгийн ууган компани нь 1784 онд байгуулагдсан Нью-Йорк хотын банк юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй