ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Голден Стайт Уорриорс” түүх бүтээсээр

    NBA-ийн улирлын тоглолт өндөрлөхөд ердөө найм хүрэхгүй тоглолт үлдээд байна. Плей-оффын эрхээ авсан багууд эхнээсээ гол тоглогчдоо амрааж эхэлжээ. Тэр дундаа “Голден Стайт Уорриорс” энэ улиралд гайхалтай байгаа нь яах аргагүй үнэн. Тэд энэ жил аваргаа хамгаалахын сацуу 1995-1996 оны улиралд үзүүлсэн “Чикаго Буллс” багийн 72-10 гэсэн амжилтыг эвдэхийг зорьж байгаа.

    Өнөө өглөө “Уорроирс” “Юта Жазз” багийн талбайд зочлон тоглож нэмэлт цагт 103:98-аар “Уорриос” улирлын 68 дахь хожлоо авав. Ингэснээр тэд 68-7 амжилттайгаар улирлыг үргэлжлүүлж байна. Энэ тоглолтонд “Уорриорс”-ын довтлогч Дрэймонд Грийн нэг улиралд 1000 оноо, 500 удаа самбараас бөмбөг авалт, 500 оновчтой дамжуулалт өгсөн, 100 бөмбөг таслалт, 100 хаалт хийсэн NBA-ийн цорын ганц тоглогч боллоо. Одоо тэдэнд ердөө долоон тоглолт л үлдсэн.

    “Уорриорс”-ын хувьд энэ жил үнэхээр одтой жил болж байна гэхэд хэлсдэхгүй. Тэд NBA-ийн түүхэнд хамгийн хурдан 68 хожилд хүрсэн баг, талбайдаа нэг ч хожигдоогүй, нэг улиралд багаараа гурвын шугамны араас хамгийн олон оруулсан рекордыг эвдсэн зэрэг олон рекордыг шинэчилсээр байна. Хэрэв тэд “Булзз”-ын 72-10 амжилтыг эвдэх юм бол Стив Керр тоглогч, дасгалжуулагчын хувиар оролцсон цорын ганц хүн болж түүхэнд тодоор бичигдэнэ. Харин багийн лидерүүд Стэфэн Көрри, Клей Томсон нар 600 холын зайн шидэлт амжилттай болгож лигийн бас нэгэн рекордыг шинэчиллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй