ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сарын тэмдгийн өнгө таны талаар ингэж хэллээ

    Сарын тэмдэг дунджаар 12 настайд эхэлж, 40-50 жилийн турш сард нэг удаа ирдэг эмэгтэй хүний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Сарын тэмдгийн цусны өнгө ямар байгааг сайтар ажиж байх нь эрүүл мэндийн аливаа асуудлыг эрт үед нь мэдэхэд ихээхэн тустай.

    Ягаавтар 

    Сарын тэмдэг үргэлжлэх үеэр ягаавтар цус гарвал хэвийн. Харин нэг сарын тэмдэг дуусч, нөгөөх нь эхлэх хооронд ягаан цус гарвал сайтар ажиглана. Цус алдалт (жирэмслэлтийн эрт үеийн шинж тэмдэг) байж болох бөгөөд бага хэмжээтэй цайвар цус гарах нь дааврын хэлбэлзэл эсвэл нуугдмал гэмтлийн шинж байх талтай.

    Цайвар улаан 

    Цайвардуу улаан цус гарвал эрүүл байгаагийн шинж. Таны савны хана энгийн хурдаар гуужиж байгаа бөгөөд долоо хоногийн төгсгөл гэхэд тунгалаг өнгөтэй болно. Цайвар улаан цус гарч байгаа ч найм болон түүнээс дээш хоног сарын тэмдэг үргэлжилвэл та эмчид хандах хэрэгтэй.

    Гүн хүрэн

    Сарын тэмдэг хамгийн их ирэхэд гүн хүрэн өнгөтэй, нөжирхөг цус гарна. Гэхдээ их хэмжээтэй, ийм өнгөтэй цус их хэмжээгээр гарвал фибройд маягын хавдрын шинж гэж үзэх нь бий. Үүний зэрэгцээ сааралдуу өнгөтэй нөж гарвал зулбалтын эрт үеийн шинж байх талтай.

    Улаандуу оранж

    Оранж өнгө холилдсон цус гарвал сайтар анхаар. Ихэнх тохиолдолд умайн хүзүүнээс ялгарч буй шингэн цустай холилдсон, ямар ч сөрөг нөлөөгүй байх нь бий. Гэвч заримдаа үтрээнд халдвар орсны шинж байдаг. Улмаар цусны өнгийг цайвар, сонин үнэртэй болгодог. Энэ тохиолдолд эмчид үзүүлнэ.

    Хар бор

    Сарын тэмдгийн цус хар, бор өнгөтэй гарвал та айж цочирдох хэрэггүй. Өмнөх сарын тэмдгээс үлдсэн хуучин цус гарч байна. Ерөнхийдөө хэвийн боловч хар бор цус нэгээс дээш хоног гарч, цус алдвал та эмчид хандаарай.

    Их хэмжээтэй гарах

    Сарын тэмдгийн дунд үед ихэнх хүнээс их хэмжээний цус гардаг. Энэ нь савны доторх хана маш хурдан гуужиж байгаагийн илрэл. Гэхдээ өдөрт гурав болон түүнээс дээш ариун цэврийн хэрэглэл сольж байвал таны сарын тэмдэг их хэмжээтэй ирж байна гэж ойлгож болно.

    Үзэгдээд өнгөрөх

    Багахан хэмжээний цайвар, бордуу толбо үүссэн байх нь хэвийн. Гормоны тогтворгүй байдал, жирэмсний эхэн үед тохиолдож болно. Мөн жирэмсэн үед ч толбо үзэгдэж болно. Энэ нь хэвийн.

    Сарын тэмдэг ирэхгүй байх

    Энэ сард сарын тэмдэг чинь огт ирээгүй бол эмэгтэйчүүдийн эмчид ханд. Маш олон шалтгаантай байж болно. Хамгийн түгээмэл шалтгаан нь жирэмслэлт, цэвэршилт. Зарим тохиолдолд биеийн жин огцом өөрчлөгдөх, цочролд орох, хүнд өвчилсөн үед сарын тэмдэг алдагдана.

    Сарын тэмдгийн өнгө юу илэрхийлж байна вэ гэдгийг мэдсэнээр та эрүүл мэндээ хамгаалж чадна. Бас хамгийн хайртай дотны эмэгтэйчүүддээ сарын тэмдгийн өнгөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжихийг дуулгаарай.

    Эх сурвалж: littlethings.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй