ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гран При: Манай эрэгтэй жүдочид дөрвөн медалиар энгэрээ мялаалаа

    Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При  тэмцээн Гүржийн нийслэл Тбилис хотод болсон. Тэмцээнээс манай эрэгтэйчүүд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй тамирчид хараахан медальт байранд шалгараагүй байна.

    Д.Амартүвшин 60 кг-д зодоглож хагас шигшээд Туркийн тамирчин Бекир Озлуг цаг дуусахаас 27 секундын өмнө ялж улмаар аваргын төлөө Узбекистаны Диёорбек Урозбоевтой хүч үзлээ. Харамсалтай нь хоёр вазари үнэлгээ алдан мөнгөн медаль хүртсэн юм. Мөн энэ жинд Дэлхийн аварга Г.Болдбаатар хүч үзэж хүрэл медаль хүртлээ.

    Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр хүч үзэн Армен, Гүрж, Украйн, Гүржийн бөхчүүдийг ялж хагас шигшээд шалгарсан юм. Гүржийн жүдоч Лаша Шавдатуашвилиг торгуулиар хожин аваргын төлөө Гүржийн бөх Нугзари Таталашвилид ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна.

    О.Ууганбаатар 81 кг-д барилдан мөнгөн медаль хүртсэн. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж Австри, Казахстаны бөхчүүдийг ялж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд ОХУ-ын Алан Хубецовт вазари үнэлгээгээр ялагдаж хүрэл медалийн төлөө Германы Александр Виезерзактай барилдаж торгуулиар яллаа.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй