ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фэйсбүүкд бичиж болохгүй 10 зүйл

    1. Гэрээсээ гарч буйгаа нийтлэх

    Таны гэрийг мэдээд хүчирхийлэх, дээрэмдэх, хулгай орох зэрэг олон гэмт халдлага үүсдэг.

    2. Утасны дугаар

    Цахим сайтад өөрийн хувийн мэдээлэл, тэр дундаа утасны дугаарыг оруулна гэдэг үнэхээр болчимгүй, бодлогогүй үйлдэл юм. Хэрвээ та бизнес хийдэг байгаад дугаараа оруулсан бол өөр хэрэг. Гэтэл хувь хүнийхээ зүгээс ийнхүү дугаараа оруулах нь, гадны хүмүүсийн халдлага, дарамт гээд маш олон эрсдэлтэй. Танилцахыг хүсээгүй хүмүүсийн байнгын оролдлого, халдлагаас сэргийлэхийн тулд дугаараа оруулахгүй байх нь зүйтэй.

    3. Аливаа хэргийн гэрч болохоо мэдэгдэх

    Хэрвээ ямар нэгэн байдлаар та ноцтой хэргийн гэрч болсон бол түүнийгээ цахим ертөнцөд нийтлэх нь дэндүү аюултай хэрэг. Таны тэрхүү үйлдлээс болж хүний амь нас хохирох, өөрт тань ч гэсэн аюул учрах магадлал өндөртэй юм. Харин түүний оронд албаны хүмүүст мэдэгдэж, өөрийн нэрийг нууцлах гэх мэт арга хэмжээг авч болно. Маш олон хүмүүс иймэрхүү байдлаар хохироод үлддэг ажээ.

    4. Хувийн харилцаагаа бусдад дэлгэх

    Ямар нэгэн байдлаар өөрийн хувийн харилцааг бусдад дэлгээд байх нь тийм ч таатай биш. Тиймээс тэрхүү зайг зүгээр л орхих хэрэгтэй зөвлөмөөр байна. Ялангуяа ганц бие хүмүүсийн хувьд өөрсдийн харилцааг ил болгох нь аливаа халдлагад, эсвэл атаархуу нэгний хэл аманд өртүүлж болох юм. Учирч болзошгүй бэрхшээлээс яагаад сэргийлж болохгүй гэж?

    5. Төрсөн огноогоо бичих

    Энэ мэдээж нэг их сүртэй зүйл биш боловч, цахим гэмт хэрэгтнүүдийн хувьд мөн л хангалттай чухал мэдээлэл юм. Таны төрсөн он сар өдөр, нэр утсаар цахим хуудсанд тань нэвтрэх хангалттай боломжтой гэсэн үг. Тиймээс яаж ч бодсо,н өөрийн талаар дэлгэрэнгүй зүйлсийг цахим сайтад бичихээс болгоомжилж байх нь чухал юм.

    6. Байгаа газраа бичих

    Хүмүүс өөрсдийн байгаа газар, тэрчлэн хэнтэй буйгаа цахим ертөнцөд нийтэлдэг. Гэхдээ энэ ч мөн эрсдэлтэй. Таныг отож байгаа, онцлон судалж байгаа хүнд том боломж нээгдэнэ гэсэн үг юм. Ийм маягаар гарсан гэмт хэргүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс та өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулахгүйн тулд, хувийн мэдээллээ аль болох хаалттай болгох хэрэгтэй.

    7. Задгай зураг нийтлэх

    Таны нийтэлсэн бодлогогүй зургийг маш олон хүн харж, үзэл бодлоо бичих болно. Түүгээр ч зогсохгүй энэ нь гэмт хэргийн сэжүүр үүсгэж болзошгүй. Хэрвээ хэт задгай зураг тавьсан бол энэ нь эргээд таныг хэн нэгэн гаж донтон хүний золиос болгож болзошгүй. Америк, Орос зэрэг улсуудад иймэрхүү зүйлсээс болж маш олон охид бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдэж, ор сураггүй болсоор байгаа билээ.

    8. Өөрийн нууц дугаар

    Тэнэг л хүн биш бол ямар нэгэн байдлаар өөрийн хувийн нууц кодыг бусдад хэлэх, түгээх нь маш бодлогогүй үйлдэл юм. Ойр дотны итгэлтэй хүн биш л бол хэнд ч хэзээ ч битгий хувийн нууц дугаарыг өгч байгаарай. Энэ нь эргээд луйврын шинжтэй гэмт хэрэг болох магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрийн төрсөн он сар өдөр, утасны дугаар, овог нэр гэх мэт энгийн нууц үгүүдээ больж, таниас өөр хэн ч мэдэхгүй нууцлалыг үүсгээрэй.

    9. Гэрийн хаяг

    Та арай гэрийнхээ хаягийг цахим хуудсан дээрээ байршуулдаг юм биш биз? Түүнчлэн амьдардаг газрын ойр орчимд, захын хүн төвөггүйхэн мэдэхээр зургийг авахуулдаг бол энэ маш аюултай юм. Америкийн 22 настай нэгэн бүсгүй цахим ертөнцөд өөрийн бүхий л мэдээллийг хийдэг, тэр дундаа олон нийтийн сүлжээний үнэнч хэрэглэгч байсан аж. Гэвч тэрээр нэг шөнө найзтайгаа уулзаад харих замдаа гэрийнх нь гадаа отоод хүлээж байсан гэмт хэрэгтний гарт харамсалтайгаар амиа алджээ.

    10. Хүүхдүүдээ “tag” хийх

    Хэрвээ та хүүхэдтэй бол, өөрийн хүүхдийн хувийн мэдээлэл, хуудас зэргийг битгий нийтэлж байгаарай. ОХУ-д нэгэн ээж бага сургуульд сурдаг хүүгийнхээ сургууль, анги, нэр мэдээллийг цахим сайтад оруулснаас, түүний хүү бусдын гарт олзлогдож, хүний наймааны золиос болсон байна. Учир нь гэмт хэрэгтэн хүүг тарах цагт ангид нь очоод хүүгийн нэрийг хэлж, би ах нь байна хэмээн, ээжийнх нь өмнөөс авч, улмаар жигшүүрт хэргийг хийсэн ажээ.

    Б. Гүрсоронзон 

    Фэйсбүүк дээр заавал хийгдэх тохиргоонууд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй