ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA-ийн хамгийн үнэтэй байшинтай 10 тоглогч

    NBA-ийн улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөө өглөө "Голден Стейт Уариорс", "Нью-Йорк Никс" багуудын тоглолт болж "Голден Стейт Уариорс" дахин нэг ялалт авсан. Бид энэ удаад тоглолтын мэдээлэл бус ид хийж бүтээж, багийнхаа амжилтыг урагш ахихад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шилдэг тамирчдын гэрээр зочиллоо. NBA-ийн тамирчид дундаас хамгийн үнэтэй байшин эзэмшдэг 10 тоглогчийг нэрлэж байна. 

    1. “Миайми Хит” багийн төвийн тоглогч Крис Бошын байшин 12.3 сая ам.долларын үнэтэй ба энэ нь NBA-ийн тоглогчдын эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө дундаас хамгийн үнэтэй байшин аж.

    2. “Лос-Анжелес Лейкэрс” багийн амьд домог Коби Брайнтын байшин хоёрдугаарт ордог байна.Түүний харш нь 9.5 сая ам.доллар.

    3. Гуравдугаарт “Миайми Хит” багийн төвийн тоглогч Крис Бошын өөр нэгэн 9.4 сая ам.долларын байшин оржээ.

    4. “Кливленд Квалеьрс”-ын довтлогч Леброн Жеймсын 9.1 сая ам.долларын гэр.

    5. “Миайми Хит” багийн хамгаалагч  Дуэйн Вэйдын байшин 9 сая ам.доллараар үнэлэгддэг байна.

    6. Коби Брайнтын бас нэг гэр 8.6 сая ам.доллар.

    7. “Лос-Анжелес Клипперс” багийн холбон тоглогч Крис Полын байшин 8.5 сая ам.доллар.

    8. “Даллас Маверикс” багийн довтлогч Дирк Новицки 7.9 сая ам.долларын энэхүү байшинд амьдардаг.

    9. “Хьюстен Рокетс” багийн төвийн тоглогч Дуайт Ховардын байшин 7.8 сая ам.доллар.

    10. “Лос-Анжелес Клипперс” багийн довтлогч Пол Пийрс энэ жагсаалын сүүлийг мушгижээ. Гэсэн ч түүний энэ сайхан байшин 6.5 сая ам.долларын үнэтэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй