ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA: Карон Батлерийн амьдарлаас сэдэвлэсэн кино хийнэ

    Холливудын жүжигчин, продюсер Марк Уолберг “Сакраменто Кингс” багийн довтлогч Карон Батлерийн амьдарлаар кино бүтээх аж. Уолбергийн анхаарлыг татсан гол зүйл бол Батлерийн бичсэн ном. “Tuff Juice. My Journey from the streets to the NBA” хэмээх номонд түүний хувийн амьдрал болон сагсан бөмбөгийн замналынх нь талаар дэлгэрэнгүй бичигдсэн байдаг.

    Карон Батлер “Ямар ч хүнд нөхцлөөс, сайхан амьдралд хүрч болдгийг батлах хамгийн том баталгаа нь би өөрөө. Тиймээс би өөрийн энэ амьдарлын түүхээ бусадтай хуваалцахыг хүссэн юм. Хүмүүс ч халуун дотноор хүлээж авсан. Марк Уолбергийг миний түүх гайхалтай кино болно гэж хэлэхэд үнэхээр их баярласан” хэмээн ярьжээ.

    Карон Батлерийн хувьд багаасаа л ядруу амьдралд өсч, өсвөр насандаа хар тамхины хэрэгт удаа дараа орж байсан. Тэрээр бүх зүйлийг тэсч, даван туулж чадсан бөгөөд сагсан бөмбөг гэх энэ агуу спортыг тоглож өөрийн мөрөөдөл NBA-д анх 2002 онд хөл тавьж улмаар амьдрал нь ч тогтворжсон байна. Мөн лигт эхний жилдээ шинэ тоглогчийн шагналыг хүртэж есөн жилийн дараа “Даллас Маверикс” багтай аварга болж байсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй