ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бяцхан яруу найрагчдын ”Хүрэл тулга” наадам өнөөдөр зохиогдоно

    Утга зохиол, драмын урлагт сонирхолтой сурагчдын дунд “Хүрэл тулга”, “Уран жиргээ” улсын уралдаан жил бүр уламжлал болон зохиогддог. Тус тэмцээнд сургууль, аймаг, дүүргээсээ шалгарсан сурагчид Улаанбаатар хотод зохиогддог улсын уралдаанд оролцдог уламжлалтай. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд 15 цагаас Монголын хүүхдийн ордонд нийслэлийн сурагчдын "Хүрэл тулга" яруу найргийн наадам болох гэж байна. Улаанбаатар хотын 9 дүүргийн шилдэг зохиолч хүүхдүүд энэ тэмцээнд оролцох юм. Энэ жилийн хувьд  "Хүрэл тулга" наадам Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа онцлогтой.  МЗЭ, Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, МХО хамтран хоёр жилд нэг удаа зохион явуулах болсон тус уралдааны өмнөх жилийн шүүгчээр МХО-ны захирал, яруу найрагч П.Анхтуяа, шүүгчээр СУИС-ийн жүжгийн зохиолчийн ангийн багш, МЗЭ-ийн шагналт, зохиолч яруу найрагч Д.Чинзориг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч МЗЭ-ийн хорооны менежер Д.Хулганажав нар ажиллаж байсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй